...
...

Ё.Отгонбаяр сэтгүүлчийн амь насанд заналхийлсэндээ УУЧЛАЛ ХҮСЛЭЭ

Өнгөрөгч долоо хоногт Хөгжлийн банкнаас санхүүжилт авч зээлийг зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар тус банкнаас олон нийтэд мэдээлсэн.

Улмаар нэр бүхий 26 чанаргүй зээлдэгчийг нэрлэсний дотор БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани багтсан байдаг. Тус компани нь Хөгжлийн банканд, 17.7 тэрбум төгрөг зээлж, одоог хүртэл уг төлбөрөө төлөөгүй байгаа юм.

Тэгвэл энэхүү мэдээллийг ил болгосон сэтгүүлчийг өчигдөр  Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудсаараа “гэр бүл салгасан тул ална” хэмээн сүрдүүлсэн байдаг.

Үүнтэй холбоотойгоор нэр бүхий сэтгүүлчид өнөөдөр /2022.01.26/ хэвлэлийн хурал зарлаад байгаа юм. Тэгвэл сайд асан Ё.Отгонбаяр өнөөдөр өглөө зохисгүй үг хэллэг хэрэглэсэндээ сэтгүүлчдээс уучлал хүссэн байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ