...
...

Хүүхдийн сэргээн засах төв ашиглалтанд орлоо

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах Хүүхдийн сэргээн засах төв ашиглалтанд орлоо.

Өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Бяцхан тэмүүлэл” төв нь түүхт 60 жилийнхээ ойн босгон дээр БШУЯ-ны захиалгаар баригдсан 250 ортой хүүхдийн сэргээн засах төвийн барилгаа нээж байна.

Энэхүү барилга нь нийт 3500 мкв бүхий талбайтай,  250 хүртэлх  хүүхдийн хэвтэн эмчлүүлэх ортойгоор нийслэлийн хэмжээний хүүхдүүдэд амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллага юм. Хүүхдийн сэргээн засах төв нь 1962 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын АДХГЗахиргааны тогтоолоор 0-3 хүртэлх насны хүүхдийг хүлээн авч хүмүүжүүлэх, хүүхэд саатуулах газар /Ясли/ нэртэйгээр байгуулагдсан. 1990 оноос тус яслийн суурин дээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн архаг суурь өвчтэй, дархлаа сул, хөдөлгөөний хоцрогдолтой, хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 0-3 насны хүүхдийг эмийн бус аргаар нөхөн сэргээх, сувилах, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх клиник сувилал болон ажилласаар ирсэн. Тус төв нь цаашид амбулаторийн 20 гаруй төрлийн /Сэргээн засах, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, усан эмчилгээ, физик эмчилгээ, зүү, бариа эмчилгээ, утлага, шарлага эмчилгээ, хүчил төрөгч эмчилгээ, хоол эмчилгээ, эмийн эмчилгээ/ тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна хүүхдийн сэтгэл засал эмчилгээ, хэл засал эмчилгээ, арт эмчилгээ, протез эмчилгээг үйл ажиллагаандаа шинээр нэвтрүүлэн нийслэлийн хэмжээнд тусламж үйлчилгээг үзүүлэхэд бэлэн болоод байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ