...
...

ЭМГЭНЭЛ | М.Наранбаатар

Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Монхоодойн Наранбаатар хүнд өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл, ах дүүс бидэнд хүнд гарз тохиолоо.

М.Наранбаатар нь 1961 онд Улаанбаатар хотын Нэгдүгээр төрөх эмнэлэгт С.Цандэлэгийн ганц хүү болон мэндэлсэн ба амьдралын шаардлагаар 1962 оноос Говь-Алтай аймгийн Чандмань сумын иргэн, өөрийн авга ах Монхоодойн гэр бүлд өсөн торнижээ.

1969-1977 онд Чандмань сумын 8 жилийн сургуульд суралцаж дүүргэн, Баянхонгор аймгийн Барилгын техник, мэргэжлийн сургуульд мужааны мэргэжил эзэмшин, улмаар цахилгаанчны III зэрэгтэй болох хүртэл мэргэжил дээшлүүлсэн.

1981 онд Ардын армийн авто батлионд суралцан, жолоочоор мэргэшиж, Хужирбулангийн буудлагын полигонд мэргэжлийн дагуу ажиллан, албаа амжилттай дүүргэжээ.

1984 оноос Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүн эмнэлэгт ажиллах болж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн, 1995 он хүртэл үр бүтээлтэй хөдөлмөрлөж ирсэн юм. Түүнчлэн 1995-1997 онд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн алба, 1997-2006 онд Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын алба, 2007 онд “Лора Пяна” ХХК-д, 2008 онд Монголын улаан загалмайн нийгэмлэгт, 2009 онд “Говь” ХХК-д тус тус ажиллан, залуу нас, мэргэжил, мэдлэг, ур чадвараа улс орон, хамт олондоо харамгүй зориулсаар ирсэн билээ.

Бидний аав “Хүн болгоныг хайрлаж, хүндлэн, бусдад тус болж яваарай” хэмээн сургаж, зөв амьдрахыг захин хүмүүжүүлдэг, хүнлэг, энэрэнгүй сэтгэлтэй, тусархаг, ах дүү, элгэн садандаа элэгтэй, хөдөлмөрч нэгэн байлаа.

Та минь үр хүүхэд, төрөл төрөгсөд биднийхээ зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно.

Гэр бүл, үр хүүхэд, садан төрөл тань гүнээ эмгэнэж байна.

Ум Ма Ни Бад Мэ Хум

2022.01.10

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ