...
...

“Африкийн цом” тэмцээний хамгийн үнэтэй 12 тоглогч

Энэ сарын 9-нөөс хоёрдугаар сарын 6 хүртэл Камерунд Африкийн Цом тэмцээн явагдаж байна. Энд Европын том багуудаас одод төрөлх эх орныхоо төлөө тулалдахаар иржээ.

Ингээд энэ жилийн тэмцээний хамгийн үнэтэй 12 тоглогчийг танилцуулья.

12, ЭДУАР МЕНДИ

Сенегал, Челси, 32 сая евро

Петр Чехийн арыг найдвартай залгамжласан Менди 24 нас хүртлээ сонирхогчдын түвшинд л тоглож байсан юм. Гвинеи-Бисаугийн шигшээд орох шахсан.

7-11, ТОМАС ПАРТИ

Гана, Арсенал, 40 сая евро

Томас одоо улс эх орныхоо хамгийн гол од нь болоод байна. Талбайн төвд ямар ч үүргээр тоглож чаддаг. Бэлтгэлээс хоцорсон хэргээр шигшээ багаас хөөгдөж байсан ч дасгалжуулагч Милован Раевац багтаа дуудсан билээ.

7-11, ЮССЕФ ЭН-НЕСИРИ

Марокко, Севилья, 40 сая евро

Севилья багийн өнгөрсөн жилийн мэргэн бууч, 18 бөмбөг оруулсан. Шигшээ багт заримдаа зүүн хагас хамгаалагчаар тоглодог.

7-11, УИЛФРИД ЗАХА

Кот-д'Ивуар , Кристал Пэлас, 40 сая евро

Англид 4 настайгаасаа амьдарсан тул Английн шигшээ багт тоглож болох байсан ч тэр түүхэн эх орноо сонгосон.

7-11, ЭДМОНД ТАПСОБА

Буркина-Фасо, Байер, 40 сая евро

Буркина-Фасогийн гол од нь хамгаалагч Эдмон Тапсоба. 22 настай, өндөр, хүчирхэг энэ залуу удахгүй том багт орох нь тодорхой.

7-11, РИЯД МАРЕЗ

Алжир, Манчестер Сити, 40 сая евро

Бразилд болсон ДАШТ-ий үеэр түүнийг хэн ч таньдаггүй байлаа. Түүнийг авлигаар шигшээд орсон гэж сэтгүүлчид бичиж байсан ч одоо Марез хамгийн шилдэг араб тоглогчдын нэг болж чадсан.

6, КАЛИДУ КУЛИБАЛИ

Сенегал, Наполи, 45 сая евро

Кулибали бол Наполи багийн бэлгэ тэмдэг гэж хэлж болохоор хад асга мэт найвдартай хамгаалагч. Тоглолтын төгсгөлд чухал гоол оруулдаг.

5, ФРАНК КЕССИ

Кот-д’Ивуар, Милан, 48 сая евро

Африкийн Цомд гялалзаж, ирэх зун багаа солих бодолтой байгаа залуу.

4, УИЛФРЕД НДИДИ

Нигер, Лестер, 60 сая евро

Түүнийг саяхан болтол Мадридын Реал баг сонирхож байлаа. Шинэ Каземиро гэж мадридчууд түүнийг харж байгаа юм.

3, АШРАФ ХАКИМИ

Марокко, Пари Сен-Жермен, 70 сая евро

Ашраф Хакими 23-хан настай ч шилдэг 4 лигт тоглоод амжсан. Тэрээр дэлхийн хамгийн хурдан хамгаалагчдын нэг.

2, САДИО МАНЕ

Сенегал, Ливерпуль, 80 сая евро

Ливерпуль багийн довтлогч Мане нэг удаа авсан бүх шагналаа ганцхан Африкийн Цомоор солиход бэлэн гэж хэлж байв.

1, МОХАМЕД САЛАХ

Егепет, Ливерпуль, 100 сая евро

Английн Премьер лигийн шилдэг тоглогч Салах чансааг тэргүүлсэн. Түүний зорилго Египет улсад цом авч өгөх.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ