...
...

“Нэг бүс нэг зам”-ын Зөвлөх хорооны хурал боллоо

“Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумын Зөвлөх хорооны 2021 оны хурлыг 2021 оны 12-р сарын 17-нд цахим хэлбэрээр зохион байгуулж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И хурлын нээлтийн ёслолд оролцон үг хэллээ.

Ван И хэлэхдээ, энэ жил Ши Жиньпин дарга “ Нэг бүс нэг зам” санаачилгыг дэвшүүлсний 8 жилийн ой тохиож байна. 8 жилийн хугацаанд “Нэг бүс нэг зам”-ын хамтын бүтээн байгуулалт, “дэд бүтцийн харилцаа холбоо”-г чиглэлээ болгон, “дүрэм, журмын харилцаа холбоо”-нд тулгуурлаж, “ард түмний харилцаа холбоо”-г гол зангилаа болгон урагш ахиж бодит үр өгөөж, амжилтад хүрлээ. Одоо дэлхий дахин эдийн засгийн сэргэлтийн чухал үедээ байна. Ийм үед бид хамтрагч түншүүдтэйгээ дараах тал дээр хамтдаа хичээхэд бэлэн байна. Нэгдүгээрт, ард түмэн төвтэй хамтын ажиллагааны үзэл баримтлалыг баримтлах. Хоёрдугаарт, хамтын ажиллагааны харилцан хэлэлцэх, бүтээх, хуваалцах зарчмыг хэрэгжүүлэх. Гуравдугаарт, хамтын ажиллагаанд чанар болон стандартын өндөр түвшний чиглэлийг баримтлах. Дөрөвдүгээрт, дэлхийн хамтын хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны эрмэлзлийг биелүүлэхээр хичээх. Энэ жил Хятадын коммунист намын 100 жилийн ой тохиож байгаа. Хятадын коммунист нам ард түмнээ манлайлан тэмцсэн 100 жилийн түүхэнд олж авсан чухал туршлага бол ертөнцийг сэтгэлдээ тээн, Хятадын ард түмний аз жаргалыг эрэлхийлэхийн сацуу дэлхий нийтийн ахиц дэвшилд хувь нэмэр оруулахыг ямагт баримтлах юм. Бид энх тайван, хөгжил, шударга ёс, ардчилал, эрх чөлөөт хүн төрөлхтний хамтын үнэ цэнг ямагт хувиршгүйгээр баримталж, нээлттэй байдлыг баримталж хаалттай байдлыг хөөцөлдөхгүй, харилцан ашигтай хамтын ажиллагааг баримтлан “Тэг нийлбэрийн тоглоом”-ыг хийхгүй бөгөөд өндөр чанараар “Нэг бүс нэг зам”-ыг хамтран бүтээж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг хамтран бүтээхийг дэмжих болно. Хуралд оролцсон Зөвлөх хорооны гишүүд “Нэг бүс нэг зам”-ын хамтрагч түншүүд өндөр чанар, тогтвортой байдал, ард түмэнд үр өгөөж хүргэхийг үргэлжлүүлэн зорилгоо болгож, илүү өндөр түвшний хамтын ажиллагаа, илүү үр ашигтай хөрөнгө оруулалт, илүү өндөр чанартай нийлүүлэлт, илүү бат бэх хөгжлийг биелүүлэхэд хичээн ажиллахыг зөвлөлөө. Хорооны гишүүд мөн одоогийн нөхцөл байдалд талуудыг “Нэг бүс нэг зам” болон улс орон, бүс нутгуудын хөгжлийн стратеги, төлөвлөлт, санаачилгын харилцан уялдааг үргэлжлүүлэн бэхжүүлж, дэд бүтэц, харилцаа холбоо, эрүүл мэнд, ногоон хөгжил, тоон хөгжил, инноваци зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулж, дэлхий дахины цар тахлын эсрэг тэмцэл болон эдийн засгийг сэргээх тэр дундаа хөгжиж буй орнуудын ядуурлыг бууруулах, хөгжлийн үйл хэрэгт илүү том түлхэц өгөн, НҮБ-ын “Тогтвортой хөгжил-2030 он” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд илүү их хувь нэмэр оруулахыг хүсэж буйгаа илэрхийллээ. Мөн эрсдэлээс урьдчилан сэргийлж, хянах бол “Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагаанд байх ёстой утга агуулга бөгөөд бүх түнш орнууд хариуцлагыг хамтдаа үүрч, эрсдэлийн эсрэг хяналтыг хамтдаа удирдах хэрэгтэй гэдгийг илэрхийлэв. Тус хурал《“Нэг бүс нэг зам”-ыг чанарын өндөр түвшинд хамтран бүтээж, харилцаа холбооны түншлэлийн харилцаа байгуулах тухай》Зөвлөх хорооны бодлогын зөвлөмж тайланг (https://www.fmprc.gov.cn/wjbzhd/202112/P020211222325476959329.pdf) зарласан бөгөөд уг зөвлөмжөөр “Нэг бүс нэг зам”-ыг өндөр чанартай хамтран бүтээх бодлогын цогц саналыг дэвшүүллээ. Үүнд, өндөр чанар бүхий төслүүд, хамтын ажиллагааны түншлэлийн сүлжээг боловсронгуй болгох, дэлхийн нээлттэй эдийн засгийн бүтээн байгуулалтыг ахиулах, ногоон болон тоон торгоны замыг байгуулах, олон улсын вакцины хамтын ажиллагаа зэрэг багтжээ.

(Жич: “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагаа дээд хэмжээний форумын Зөвлөх хороо нь ашгийн бус олон улсын бодлогын зөвлөмж гаргадаг байгууллага ба үндсэн үүрэг нь “Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны форумд оюуны дэмжлэг үзүүлэх юм. Тус хорооны гишүүд хорооны үйл ажиллагаанд хувь хүний үүднээс оролцдог. Одоогийн гишүүдийн бүрэлдэхүүнд улс төрийн албан тушаалтан, эрдэмтэд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид багтаж байна. )

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ