...
...

Хөзрийн хатан Н.Доржмаа: Гэр бүл салалт хэзээ ч сайн сайхан зүйл авчирдаггүй

Бусад төрлийн үзмэрч, засалч гэх тодотголтой хүмүүсээс өөрийн нэр, гадна харагдах үзэмжээрээ илт ялгардаг нэгэн бол ард олноо хэдийнээ танил болсон Хөзрийн хатан гэх эмэгтэй. Тэр бүр олны хараанд өртөхөөс зайлсхийдэг, засал номын арвин үйлэндээ цаг хугацаа анхаарлаа хандуулж “хөшигний цаана” нууцлаг орших энэ бүсгүйг бид онцлон бар жилийн хамгийн эхний тэргүүн ярилцлагын буландаа урьлаа. Хэдийгээр сар шинэ, үзлэг засал ихтэй олны хөлд дарагдсан хэдий ч олон жилийн өмнө бидний хүсэлтийг татгалзалгүй хүлээн авч халуун сэдвээр яриа өрнүүлж байсан хэвээрээ, нэгэн зангаараа биднийг угтан авсан гэдгийг дурдах нь зүйтэй. 

- Хөзөр бол таны мэргэний хамгийн гол хэрэгсэл. Таныг хөзрийг удирдаж, бүх тайллыг уншиж чаддаг ер бусын чадвартай гэж хүн бүхэн мэднэ, яагаад хөзрийг сонгон мэргэлэх болов?

Хөзөр өөрөө амьдрал дээр байдаг хүн бүрийг төлөөлдөг дүрүүдтэй. Хамгийн энгийнээр тайлбарлахад тамга хөзөр гэхэд тухайн айл гэрийн гал голомт, аливаа асуудлын бүтэх бүтэхгүйн шийдлийг илэрхийлж байдаг. Бусад оноосон нэртэй хөзрийн өнгөнүүд бүгд л тухайн хүний талаарх цорын ганц хөдөлшгүй үнэнг хэлж өгдөг. Ер нь хөзрийн мэргэ худлаа бууна гэж огтоос байхгүй. Хөзрийн тайллыг уншиж чаддаг хүн л түүнийхээ тусламжтай мэргэ төлөг тавих эрхтэй. Хөзрийг өөрийн хүслээр удирдана гэж байхгүй, харин тайллыг үнэн зөв хэлдэг ховор чадвартай хүмүүс л мэргэний гол зэвсгээ болгосоор ирсэн. Би ч мөн адил.

- 2022 онд айлчлан ирж буй “бар” жилд хүн тус бүр юунд анхаарал болгоомжтой байвал зохих вэ? Та өөрийн зүгээс энэ жилийн өнгийг хэрхэн харж байна?

Бидний амьдарч буй нэгэн жарны цаг тоололд “бар” жил айлчлан ирэх гэж байна. Бар өөрөө их сүр хүчтэй амьтан. Бар жилд төрсөн хүмүүнийг сүр жавхлан ихтэй, гэр бүл хайртай дотны хүмүүсээ хамгаалан бат зогсдог, аливаа зүйлийн манлайлагч, тэргүүлэгч байдаг хэмээн эртнээс тодотгож ирсэн. Энэ бар жилийн хувьд хамгийн сайн тодотгол бүхий жил гарах гэж байна. Тиймдээ ч “сайжруулагч”, “буян үйлдэгч” хэмээн нэрийдэж байна. Тухайн жилийн онцлог нь дараагийн жил залган ирэх хүртэл үүргээ биелүүлсээр байдаг. Хүмүүний сайн сайхан явах хүсэл эрмэлзэл нь хамгийн түрүүнд өөрөөс нь шалтгаалдаг. Энэ жил алт мөнгө арвин, хөгшид нялхаст ээлтэй, залуу идэр настнуудад шандас сорьсон жил байх боловч зөвхөн зурхайн тоймоор амьдралаа төлөвлөн “за би баяжих нь дээ, эсвэл өвдөх нь дээ” гээд харанхуй хоног өдрүүдийг огтхон ч өнгөрөөж болохгүй.

- Таны зүгээс энэ жил тусгайлан хийх засал?

Олон хүн гэр бүлийн салалт, тогтворгүй байдал, өнчрөл хагацлыг тээсээр над дуу ирдэг. Эд мөнгө, орлого дуудах засал, үхээрийн газрын дэв, хэн нэгэнтэй ам мурийгаад тэр хүнээсээ хорлол амссан зүйл, ажлын бүтэмжгүй байдал, арван төгрөгөө өсгөх, гарлагын үүд хаалгах, хараал жатга хариулуулах гэх мэт ерөнхий заслууд хүн бүрт байдаг. Миний хувьд энэ жил хамгийн түрүүнд төвлөрөх засал бол гэр бүл салалт, элэг бүтэн амьдралыг эргүүлэн тогтоон бэхлэх засал байх болно. Миний хувьд дийлэнх хүмүүс маань ийм асуудалтай болоод ирэхээр хамгийн түрүүнд аль засалдаа цаг хугацаагаа зарцуулах вэ гэдэгтээ анхаарал хандуулж эхэлдэг. Амьдрал хэзээ ч бидний хүссэнээр байхгүй. Гэхдээ бидэн шиг ер бусын чадвартай хүмүүсийн ачаар хүндхэн ачаагаа хөнгөлж, зовлонгоо нимгэлэх боломж азаар байдаг.

- Энэ нийгмийн хамгийн хэцүү асуудал бол үнэхээр “гэр бүл салалт”. Гэр бүлийг бид сайн сайхнаар төлөвлөн эхлүүлдэг ч хагацал гунигаар төгсдөг. Та олон гэр бүлийг эргүүлж бүтэн болгож байв уу?

Хэн ч амьдралаа “за тэдэн жил болоод сална даа, хүүхдүүдээ өнчрүүлнэ дээ, нэг нэгэндээ гар хүрнэ дээ” гэж төлөвлөж эхлүүлдэггүй. Амьдралын явцад эр, эм хоёроос өөрсдөөс нь шалтгаалах олон зүйл гарч ирдэг. Дэр нэгтгэж яваад үнэхээр хоорондоо зохицохгүй байгаагаа нэг л өглөө сэрээд мэдрэх, эсвэл хэн хэнийхээ үнэнч бус харилцааг олж илрүүлэх, цаанаа өөр хамтрагчтай байх, халамж хайргүй “мөс” шиг хүйтэн нэгэн болж хувирах, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж эхлэх зэрэг нь эрүүл харилцааг нураах хамгийн эхний шалтгаанууд болдог. Энэ шалтгаануудаа хэн хэн нь шийдэж чадахгүй удаасаар байгаад “салалт” гэдэг зүйл үүсч байгаа юм. Би маш олон гэр бүлийн эргэн нийлэх, хүйтэн хөнжлөө хамтдаа дулаацуулах боломжийг дааж явдаг хүн. Би гэхээсээ илүүтэй миний удам дамжиж ирсэн сахиусны шид, заслын арга л энэ бүхэнд тусладаг.

- Салсан, өөр өөр замаар явахаар шийдсэн эр эмийг буцаан нийлүүлэх заслыг хүссэн нэгэн нь хийдэггүй нь лавтай. Энэ заслыг бүрэн төгс гүйцэлдүүлэхэд хувь хүний зүгээс юу шаардлагатай вэ?

Асуудал нь алган дотроо байж байдаг хүн амьдралаа тэгшлэх гээд над руу ирэхгүй штээ. Анх нийлэх үедээ ямар ч үйлийн үрийн холбоосоор холбогдсон бай буцаж салахдаа бас л бурхны зурсан зургаар салсан байдаг гэвэл худлаа. Эрд нь ч тэр, эмд нь ч тэр зан араншин, хүмүүжил, ёс суртахууны хувьд сул тал гарч ирээд л маргаан үүсч эхэлдэг. Тэгэхээр салалтын шалтгаан яг юу байв? Нөхөр нь хартай бол нөхрийнх нь занг эхлээд зөөллөе, нөхөр нь араар хуурсан бол зам мөрийг нь цэвэрлэж гэр оронд нь эргэн дуудая, эхнэр нь адсага шиг ааштай бол эхнэрийн нь занг аядуу зөөлөн болгоё, гэр бүлийн санхүү тогтворгүй бол эд мөнгө дуудая, хадмууд нь хайраа үзүүлдэггүй бол төрсөн үр шигээ хайрладаг болтол нь сэтгэлтийг нь эргүүлье гэж л би заслаа хийдэг. Үүний ачаар олон ч гэр бүл гал голомтоо хэвээр нь авч үлдэж чаддаг даа. Гагцхүү цаг хугацаа шаардах засал бол цаг хугацаа шаардана, илбийн юм шиг өнөөдөр надаар засал хийлгээд хэдхэн хоноод бүх зүйл нь бүтээд ирнэ гэж байхгүй. Засал хийлгэж байгаа хүн маань өөрөө ч хичээж, сүслэн залбирах учиртай.

- Тэдний харилцааг тогтоон авч үлдээх нь карма буюу ямар нэгэн үйлийн үр, хувь тавиланг зөрчиж байгаа гэсэн үг үү?

Хүн зовоод л яваад байхыг хүсэхгүй. Энэ л миний бүтэлгүй хувь тавилан юм байна даа, эвлэрэхээс өөр арга алга гээд үхээд өгвөл хайран биз дээ. Хүн бүхэн өөрт оногдсон ганц амьдралаа өөрөө чиглүүлнэ. Өөрөө яаж жаргалтай байхаа сонгоно. Азаар бидэнд сонголт маш их байдаг. Тиймээс жаргахын тулд байгалийн хуулийг зөрчиж байна гэсэн ойлголт байхгүй.

- Бусдыг төөрөгдөлд оруулж, сэтгэл зүйд нь муугаар нөлөөлдөг үзмэрчид засалчид байдаг уу?

Байлгүй яах вэ. Яг тэр хүмүүсийн чинь хохирогчид над руу их ирдэг. Хэдхэн сарын настай байна, хажуудахаасаа сал, хэрэлдсэн хүндээ хараал хийлгүүл гэх мэт адын зөвлөгөө өгдөг үзмэрчид байдаг. Тэр зөвлөгөө нь бусдыг сайн сайханд хөтлөхөөс илүү эсрэгээр нь сэтгэл санааны хувьд дарамтад оруулдаг. Өөрийнхөө тухай олиггүй үг сонссон хүн өнгөт орчлонг яаж гэгээлгээр харах вэ. Яг тэр сэтгэл зүй дээр нь тоглолт хийдэг үзмэрчид их болсон байна. Магадгүй тэр сөрөг худлаа мэдээллээс нь болоод зүв зүгээр явж байсан хүн амиа хорлохыг ч үгүйсгэхгүй л нийгэмд бид амьдарч байна.

- Таныг үзүүлж байгаа хүмүүстэйгээ маш сайн ярилцдаг гэж сонссон?

Миний мэргэнд ямар ч сайн, муу мэдээлэл буусан би хэзээ ч тэр хүнээ “за одоо чи хувь тавилантайгаа эвлэрээд бизнесээ дампууруул, одоохон гэр бүлээсээ салаад буруу замаар орж доройтох нь” зэрэг сөрөг зөвлөгөө өгөхгүй. Харин яг ийм ирмэг дээр тулж ирээд байгаа хүнтэйгээ сайн ярилцаж хамт гарц гаргалгаа хайж, засал номоо хийж өгдөг. Сайн, муу зүйлийн алиныг нь сонссон ч тэр хүний яаж хүлээж авахыг нь таашгүй. Тиймээс зорьж ирсэн хүний зовлонг нимгэлэх нь л миний бас нэг чадвар юм даа.

- Бусдын зүгээс хараал, жатга хийлгээд ирсэн хүмүүсийг та хараад шууд мэдэх үү?

Ер нь андашгүй дээ. Бидэн шиг хүмүүст бол гадна үзэмжээсээ л мэдээлэл нь ирчихдэг юм. Өнгө зүс доройтсон, алхах гишгэхэд нь аливаа зүйл садаа тээр болж байгаа мэт, толгой нь мөрөн дээрээ байвч тогтсон сэтгэл нь өөр зүгт тэнэж явдаг, нүдний оч нүүрний гэрэл нь унтарч, амьдын тамд арслан бараар хүрээлүүлэн архирах дуунд нь төөрөлдөж яваа мэт л надад харагддаг. Өөрт тохирсон заслаа хийлгээд ирэхээр энэ бүгд нь замхран алга болж, хэвийн сайхан амьдралдаа эргэн ордог.

- Хөзрийн хатан гэхээр хүмүүс нэрнээс тань эхлээд сүрддэг. Гэтэл та амьдрал дээрээ бусадтай л адил хүн шүү дээ. Таныг анхлан гарч ирж олонд танигдаж байх үеийн бусдаас ирэх хандлага болон одоогийн хандлагыг та дүгнээч?

Тийм ээ, ер нь энэ олон үзмэрчид борооны дараах мөөг шиг дэлгэрээгүй цагт ч би өөрийн байр сууриа олсон. Надаар мэргэ тавиулж, заслаа хийлгэдэг хүмүүс маань надад энэ нэрийг өгсөн гэж болно. “Хөзөр” гэдэг зүйл миний амьдралын салшгүй нэгээхэн хэсэг. Удам дамжсан чадварынхаа тусламжтай би хөзрөөр дамжуулан бусдад тусалж, амьдралыг нь өөрчилж чаддагтаа баярладаг. Надад сүртэй нэр төр хөөж явахаас илүү надад итгэж байгаа хүний сэтгэлийн галыг бөхөөхгүйгээр арыг нь дааж явах л хүсэл бий. Би өөрөө амьдрал дээрээ ч элдэв зүйлд шунамхайрдаг, энэ чадвараараа гоёж гангалдаг ухамсрын хүн биш. Ер нь хийхээ хийгээд, бусдын буянг арвижуулаад даруухан байхыг эрхэмлэдэг. Хүн олны хараанд өртөх тусмаа л даруу төлөв, хийж буй зүйлийнхээ үүрэг хариуцлагыг ухамсарладаг байх хэрэгтэй.

- Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таныг зорин очих хүмүүст хэрхэн холбогдох талаар мэдээллээ үлдээх боломжтой юу? Баярлалаа. “Хөзрийн хатан” гэсэн нэртэй миний facebook пэйж хуудас байгаа. Гадаадаас болон өөрийн биеэр ирж чадахгүй хүмүүс маань онлайнаар буюу шууд чат бичиж холбогддог юм. Мөн цаг авах 8090-1178 гэсэн тусгай дугаар бий.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (25)
  • Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • Шал худалч наадах чинь би үзүүлж л явсан.Юуч мэддэгүй л юм байна лээ

  • Сайн байна уу олон түмний амьдралын сайн сайхны төлөө зүтгэж яваа танд ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсье.Танайх хаана байрладаг болон үнэ тариф нь хэд байдаг вэ? Очиж үзүүлэх боломжтой юу?

  • Үнэхээр л мэддэг чаддаг юм бол үнэ ханшаа арай амьдралд ойр байлгаж болдоггүй юм уу хүнийг гэсэн сэтгэл алга зүгээр л мөнгө олох гэсэн арга

  • Хөгийн луйварчин гэмт этгээд байгаа юм даа. Хийсэн үйлийн үрээ үүрнээ чи удахгүй.

  • Олон сайхан гэр бүлийг засаж залруулж, барьж тогтоож яваарай гэж хүсье таньд улам их амжилт хүсье.

  • buyan ni delgereg e zobj zuderch ybaa humuust 50k uzuuled tsaash zaslaa hilgeh mungu algo uzuulmeer zasuulmaar l bn

  • Сайн үйлс дэлгэр

  • Хүний төлөө 2 гүй сэтгэлээр зүтгэж явдагт нь баярлаж байна шүү жилийн засал хийдэг боловуу

  • Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт яаралтай А, О, В цустай бөөрний донор хэрэгтэй байна, МОНГОЛ Доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээнэ үү. Хүний амийг аврахад бөөр хэрэгтэй. Амьдралыг аврахад бэлэн байгаа танд баярлалаа.(NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM)Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт яаралтай А, О, В цустай бөөрний донор хэрэгтэй байна, МОНГОЛ Доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээнэ үү. Хүний амийг аврахад бөөр хэрэгтэй. Амьдралыг аврахад бэлэн байгаа танд баярлалаа.(NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM)

  • garchigiig chine l unshlaa yasan lalriin ih ym yridag har gichii ve ugaasa l muu ym daguulah ni todorhoi shde har lalar mine

  • Zovson zvdersen hvmvvs huurch shimegch horhoi shig amidrah tiim sain zvil bish l baih viliin vr gej neg aihtar yum baidgiim da . Dansand munguu hiichih Utasnii tsaanaas vzne ch geh shig kkk

  • Utsaar vzej ogdogvvv vzvvliii

  • утасаар ярж үзүүлэж болох уу би хөдөө байдаг хүн

  • Утасаар асууж болхуу би хол байгаа юмаа миний д Дугаар 88335760

  • muzeib uzmer ymuu haasha ayn jinhene gawal tawiashdee jinhene bodit zuils bdima yun iim hiimel muzei bas zun bilgin tulwnd ehni shat husagdlu yala

  • Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

  • utasnii dugaar bgaa bolvuu

  • hi tanid yaj vzvvleh gesen yumaa

  • Сайн бна уу уулзаж асуух зүйл бна яаж холбогдох вэ

  • Sain bna uu bi tantai yaj uulzmaar mash ih yrih asuuh zuil bna

  • Сайн байна уу таньтай холбогдох дугаар байна уу үзүүлэх гэсэн юм

Онцлох мэдээ