...
...

Монгол охины асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгчид хандах санал 71500 хүрлээ

БНСУ-д 13 настай монгол охиныг дөрвөн солонгос охин 6 цаг гаруй хугацаанд хүлж, зодсон хэрэг олныг сэрдхийлгээд байна. 

Монголчууд энэ хэрэгт буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж, БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан өргөдөл гаргадаг www1.president.go.kr сайтад санал цуглуулж байна.

Уг сайтад 200 мянган хүн санал өгвөл дээрх хэрэг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний анхааралд очиж, хэргийг авч хэлэлцдэг ажээ. Монгол охинтой холбоотой саналын тоо одоогоор 71508 хүрээд байна (Монголын цагаар 10:23)

Сайт руу хэрхэн хандаж саналаа өгөх талаар нэмэлт мэдээлэл өгье. 

Сайтын линк рүү дарж ороход солонгос хэлээр “Монгол сурагч охин дөрвөн солонгос охинд 6 цагийн гаруйн турш зодуулсан. Энэ дөрвөн охинд хуулийн хариуцлага хүлээлгэе. Тэдний царайг олонд ил болго” гэсэн агуулгатай хэсэг бий.

Солонгос хэлээр юу болсныг нь тайлбарлан бичсэний доорх цэнхэр бичгэн дээр дарахад хэрэглэгч өөрийн цахим хуудсаараа нэвтрэх хэсэг гарч ирнэ.

Уг хэсэгт та өөрийн Фэйсбүүк, Инстаграм, Твиттер зэрэг аль ч цахим хаягаараа орох боломжтой. Цахим хаягаараа нэвтэрснийхээ дараа та 동의 гэснийг дарж саналаа өгнө.

Та бүхэн өргөдлийн хугацаа дуусахаас өмнө саналаа өгч, монгол охин дөрвөн солонгос охинд хэрцгийгээр зодуулсан хэргийг олны сонорт, БНСУ-ын Ерөнхийлөгчийн анхааралд хүргээрэй. Өргөдөлд саналаа өгөх хугацаа 2022 оны нэгдүгээр сарын 1-нд дуусна.

Өмнө нь нэгэн солонгос охин хойд эхийнхээ гарт амиа алдахад "Ээжийг нь шийтгэе" гэсэн саналыг энэхүү сайтаар дамжуулан БНСУ-ын Ерөнхийлөгчийн анхааралд хүргэж байжээ.

Монголын урлаг, соёлын одод, олны танил хүмүүс, иргэд бяцхан монгол охины нэр төр, Монгол Улсын иргэний эрхийг хүндлэхийг шаардаж, албан бичиг хүргүүлэн, тайван замаар эсэргүүцнэ гэдгээ илэрхийлсээр байна.

Уншигч та өргөдөлд хэрхэн саналаа өгөх талаар энэхүү бичлэгээс дэлгэрэнгүй үзэх боломжтой.
 

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ