...
...

"Дохионы хэлний видео дуудлага"-аар дамжуулан эмэгтэйчүүдийн үйлчилгээг үзүүлж байна

 “САЙН ТУРШЛАГА 2021”-ээс.....

2018 оны байдлаар Монгол Улсад 106,691 хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг. Үүнээс Сүхбаатар дүүргийн хэмжээнд сонсголын бэрхшээлтэй 1200 эмэгтэйчүүд байна. Эмнэлгийн эмч, ажилчид дохионы хэл мэдэхгүйн улмаас тэдгээр эмэгтэйчүүд хэл ярианы бэрхшээлээс шалтгаалан  эмчилгээ үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг билээ. Улмаар урьдчилсан хяналт шинжилгээнд хамрагдаж чадалгүй, зайлшгүй өвдсөн тохиолдолд л хэлмэрчийн хамт эмнэлэг барааддаг байна.

2021 оноос Монголын сонсголгүй эмэгтэйчүүдийн бие даан амьдрах төв”-өөс Канадын сангийн дэмжлэгтэйгээр “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо”-той хамтран “Сонсголгүй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах” төслийг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд хэрэгжүүлжээ.

Төслөөр эмэгтэйчүүдийн кабинетад гэр интернет болон ipad-аар дамжуулан “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо”-руу дохионы хэлний видео дуудлага хийж, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг үзүүлдэг болжээ. Уг үйлчилгээг нэвтрүүлснээс хойш сонсголын бэрхшээлтэй 10 эмэгтэйд эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ үзүүлээд байгаа юм.

Тус төвийн эх барих эмэгтэйчүүдийн Их эмч, сонсголгүй эмэгтэйчүүдийн эмчилгээ, үйлчилгээг хариуцаж байгаа Б.Эрдэнэтуяагийн мэдээлснээр, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай сургалтыг танхим болон цахимаар хослуулан авчээ. Төслийг санаачлагч байгууллагын зүгээс Б.Эрдэнэтуяа эмчээс гадна 20 их эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг энэ төрлийн сургалтад хамруулж, сертификатжуулжээ. Цаашид тус эмнэлгийн удирдлагууд эл үйлчилгээ, туршлагыг бусад кабинетдаа ч нэвтрүүлэхээр хэлэлцэж байгаа аж.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ