...
...

Нийслэлийн иргэд бизнес эрхлэх цахим сургалтад хамрагдах боломжтой боллоо

НЗДТГ Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран төрийн албан хаагчдад зориулсан сургалтын агуулга боловсруулах, сургалт зохион байгуулах, сургалтыг цахимжуулах, цахим сургалтыг платформд байршуулах зэргээр өргөн хүрээнд ажиллаж байна. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын гадаадаас шилжин суурьшигч, жижиг бизнес эхэлж буй хүмүүст зориулан боловсруулсан найман төрлийн цахим сургалтыг НЗДТГ-ын Сургалт, судалгааны төвийн болон бусад Skillup, Tomyo компанийн платформд байршуулах нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Тодруулбал, үүнд

  1. Гадаад орноос эргэн ирж буй иргэдийг Монголд ажиллаж амьдрахад нь чиглүүлэх сургалт  
  2. Компьютер болон интернэтийн орчинд ажиллах сургалт  
  3. Ажил хайхад туслах, хариуцлагатай ажилтан байх ур дүй олгох сургалт  
  4. Оёдлын бизнес хэрхэн эрхлэх сургалт 
  5. Кофе шоп бизнес хэрхэн эрхлэх сургалт  
  6. Хүнсний дэлгүүрийн бизнес хэрхэн эрхлэх сургалт  
  7. Цэвэрлэгээний бизнес хэрхэн эрхлэх сургалт  
  8. Нийтийн хоолны бизнес хэрхэн эрхлэх сургалт багтаж байна.

Эдгээр сургалтыг http://trc.ulaanbaatar.mn/moodle/login/index.php,

https://skillup.mn/coursehttps://tomyo.mn/ линкээр орж үзэх боломжтой.

Жижиг бизнес эрхлэх цахим сургалтууд нь бизнесээ хэрхэн эхлүүлэх арга зам, амжилттай удирдан явуулах аргачлалыг нэг бүрчлэн заах бөгөөд нийслэлийн иргэдэд үнэ төлбөргүй, нээлттэй хүрэх юм. Сургалтыг бүрэн дүүргэсэн иргэдэд НЗДТГ, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас сертификат олгоно.

Цар тахлын энэ нөхцөлд сургалтыг цахимжуулах нь иргэдийн суралцах боломжийг нэмэгдүүлж буй хэрэг юм. Нийслэлийн иргэд энэхүү цахим сургалтаар дамжуулан жижиг бизнес эрхлэх ур чадварт суралцаж, улмаар хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ