...
...

“Орос хэл - Аугаа утга зохиолын хэл” арга хэмжээ боллоо

“Орос хэл - Аугаа утга зохиолын хэл” арга хэмжээ энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Монгол Улсад амжилттай зохион байгуулагдлаа.

Орос хэл соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн, тэр дундаа Оросын соёлтой холбоотой тэмдэглэлт ой, үйл явдлуудтай уялдуулан зохион байгуулсан “Оросын соёлын орон зайг хэлний олон хэв шинжээр дамжуулан тольдохуй” төслийн хүрээнд дээрх арга хэмжээг цахимаар зохион явуулсан юм.

Арга хэмжээнд Монгол, ОХУ, Грек, Киргиз, БНХАУ, Молдав, Беларус, Гүрж, Узбекистан, Украин, Латви, Итали, Черногор, Армен зэрэг 14 улсын төлөөлөгчид зайнаас холбогдон оролцлоо.

Энэ үеэр орос хэлний үгсийн сантай ажиллах талаарх мэдээллийн болон үзүүлэн таниулах маш баялаг аргазүйн материалыг оролцогчдын хүртээл болгов. “Оюунаар Оросыг ойлгошгүй: хэл, яриа, соёл” сэдэвт В.И.Далийн өвийн асуудалд онцгой анхаарал хандуулж хэлэлцлээ.

Энэ хүрээнд орос болон Пушкиныг судлаач, профессор Пунцагийн Алтанцэцэг, Москва хотын нэрэмжит  33 дугаар сургуулийн орос хэлний багш, Боловсролын тэргүүний ажилтан, Жамъянсүрэнгийн Энхчимэг, Улаанбаатар дахь Русский Домын дэргэдэх 84 дүгээр дунд сургуулийн орос хэлний төвийн захирал, Тэргүүлэх багш Жамъянсүрэнгийн Энхтуяа нарын эрдэмтэн багш нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Оросын хүүхэд залуучуудад зориулсан номын зохиогч Тамара Крюкова өөрийнх нь уран бүтээлүүд дэлгэцэнд хэрхэн тусгалаа олсон талаар ярилаа. Энэхүү арга хэмжээг “Насан туршийн боловсролын Хүрээлэн” хэмээх дээд боловсролын ашгийн бус бие даасан байгууллага зохион байгуулсан юм.

"Оросын соёлын орон зайг хэлний олон хэв шинжээр дамжуулан тольдохуй" төсөл ОХУ-ын Гэгээрлийн яамны даалгаврын хүрээнд хэрэгжсэн ажил юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ