...
...

Э.Золбоо: Гаднаас ирж байгаа бараа, материалын чанарыг шалгадаг лабораторитой болно

“Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум-2021” арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2021.11.24/  “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум“ болж байна. 

Энэхүү форум үдээс хойш “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжиллээ. 

Хэлэлцүүлгийн модератороор Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, панелистуудаар БХБЯ-ны БМҮХ-ийн дарга Д.Батзориг, ГХЯ-ны ОУ-ын гэрээ, эрх зүйн газрын хилийн хэлтсийн дарга Д.Болд, Хөгжлийн банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал С.Цэрэндаш, МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Экспорт, импортын зохицуулалтын хэлтсийн дарга Т.Төмөрбаатар болон ХБМХҮТП-ийн төслийн удирдагч Х.Мандахбаяр, “Барилгын материалын ханган нийлүүлэлтийн зөвлөл” ТББ-ын тэргүүн Г.Батсүх, "Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал О.Лхагвадорж нар оролцлоо. 

Энэ үеэр Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо "Хэлэлцүүлгээр маш чухал асуудлыг хөндөж байна. Барилгын арматурын чанар гэдэг бол хамгийн чухал араг яс. Барилгын чанарыг сайжруулах ёстой юу гэвэл сайжруулах ёстой. Бид энэ чиглэлээр ажиллаж байна. Манай улс 250 мянган тонн арматур хэрэглэдэг, түүний 80 хувийг нь импортоор оруулж ирж байна. Энэ жил 50 мянга орчмыг нь үйлдвэрлэсэн байх. Гаднаас авч байгаа арматурын чанарыг сайжруулах ёстой. Ихэнх армутар Хятадаас орж ирж байна. Үүнд хил дээр лаборатори байгуулах ёстой. Орж ирж байгаа бүх бараа, материалыг шалгадаг байя. Шаардлага хангаж байгааг нь нэвтрүүлж байхаар ярилцсан" гэв. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ