...
...

С.Цэрэндаш: Хөгжлийн банкнаас цаашид зээлийг БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛД түлхүү олгоно

“Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум-2021” арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2021.11.24/  “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум“ болж байна. 

Энэхүү форум үдээс хойш “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжиллээ. 

Хэлэлцүүлгийн модератороор Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, панелистуудаар БХБЯ-ны БМҮХ-ийн дарга Д.Батзориг, ГХЯ-ны ОУ-ын гэрээ, эрх зүйн газрын хилийн хэлтсийн дарга Д.Болд, Хөгжлийн банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал С.Цэрэндаш, МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Экспорт, импортын зохицуулалтын хэлтсийн дарга Т.Төмөрбаатар болон ХБМХҮТП-ийн төслийн удирдагч Х.Мандахбаяр, “Барилгын материалын ханган нийлүүлэлтийн зөвлөл” ТББ-ын тэргүүн Г.Батсүх, "Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал О.Лхагвадорж нар оролцлоо. 

Энэ үеэр Хөгжлийн банкны Бизнес, хөгжил хариуцсан дэд захирал С.Цэрэндаш "Хөгжлийн банк бол бодлогын банк. Монгол Улсад хэрэгцээтэй гэж үзсэн голлох салбарт санхүүжилт олгодог. Энэ ч утгаараа барилгын салбар бол Хөгжлийн банкны гол санхүүжилтээ өгөх ёстой салбарын нэг. Өнгөрсөн хугацаанд барилгын салбарт гурван шугамаар санхүүжилт өгч явж ирсэн. Эхнийх нь ипотекийн зээлийн эх үүсвэрийг арилжааны банкуудад олгож, зээл гаргадаг. Мөн барилгын төслүүдэд нь зээл олгож байсан. Цаашид үргэлжлүүлэх авч явах, санхүүжүүлэх хэлбэр нь бол үйлдвэрлэл юм. Үйлдвэрлэлийг нь дэмжих юм. Барилгын зардлын 45 хувь нь барилгын материалтай холбоотой гэдэг судалгаа байдаг юм билээ. Тиймээс Хөгжлийн банкнаас барилгын төслүүдэд нь арилжааны банкаар ипотекийн зээлтэйгээ уялдуулж явах нь зүйтэй. Цаашдаа олгох зээлээ барилгын материалын үйлдвэрлэлд чиглүүлж гаргаж, ажиллах болно" гэлээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ