...
...

“Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум” эхэллээ

“Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-д өнөөдөр /2021.11.24/ “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум 2021” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. 

Форумаар барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлттэй холбоотой асуудлуудыг төр болон хувийн хэвшил хамтдаа хэлэлцэнэ. Барилгын материал үйлдвэрлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд нэр бүхий оролцогчид дараах сэдвүүдээр илтгэл тавина.

  • БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга  Д.Батзориг

“Барилгын материалын үйлдвэрлэлд баримталж буй бодлого, “Барилгын материал үйлдвэрлэгчдийн улсын зөвлөгөөн-2020”-ийн биелэлт, үр дүн”

  • “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал О.Лхагвадорж

“Барилгын материалын үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал, оролцогч талуудын хамтын ажиллагаа”

  • “Хонхор барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн төслийн удирдагч Х.Мандахбаяр

“Барилгын материалын үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх олон улсын туршлага”

  • “Барилгын  ханган  нийлүүлэгчдийн  зөвлөл” ТББ-ын тэргүүн Г.Батсүх

“Барилгын  материалын түүхий эдийн ханган нийлүүлэлтэд  тулгамдаж  буй  асуудал,  шийдвэрлэх боломж” сэдвээр тус тус илтгэл тавина.

Мөн форумын хүрээнд “Барилгын  материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийг  нэмэгдүүлэх  боломж,  тулгамдаж  буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг болно.

“Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум 2021” арга хэмжээг Барилга, хот байгуулалтын яам,  “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ,  “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ,  “Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” хамтран зохион байгуулж байгаа юм.

 
 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ