...
...

“Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулна

“Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум 2021” арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2021.11.24/  “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум“ болж байна.

Өнөөдрийн форумын үеэр “Эрхэт Монгол” групп, “Мегавүүд” ХХК-ийн зүгээс  хамтран хэрэгжүүлж буй  “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” төсөл үндэсний компаниудын хамтын хүчээр, кластерийн зохион байгуулалтаар хөгжих зорилгынхоо хүрээнд хөрөнгө оруулагчидтай  гэрээ байгуулж байна.

Тодруулбал, “Үүртээл” ХХК-тай 1 тэрбум төгрөг, “Мандар групп” ХХК-тай 1 тэрбум төрөг, иргэн Г.Жаргалмаатай 1 тэрбум төгрөг,  “Центурион” ХХК-тай 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж буй аж.

Тодотгоход, уг төслийн хүрээнд 40 хүртэлх хөрөнгө оруулагчид оролцох боломжтойг төслийн удирдлагууд онцолж байна.

“Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн  парк”-нь Монгол Улсад анх удаа барилгын материалын 12 төрлийн үйлдвэр, агуулах, худалдааны төвийг цогцоор нь байгуулж, барилгын салбарт кластер үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлэн, үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна.

Уг төслийн бүтээн байгуулалтын ажил 90%-д хүрч, үйлдвэрийн барилгууд 100 хувь ашиглалтанд орсон. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр 1200 ажлын байр шинээр бий болж, жилд 300 тэрбум орчим төгрөгийн барилгын материал үйлдвэрлэх болон худалдан борлуулах боломж бүрдэнэ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ