...
...

Хөзрийн мэргэч, хар домын шидтэн Н.Доржмаа: Хөзрийн мэргээр хүний хувь тавиланг алган дээр байгаа мэт харах боломжтой

Хөзрийн мэргэч, хар домын шидтэн Н.Доржмаа: Хөзрийн мэргээр хүний хувь тавиланг алган дээр байгаа мэт харах боломжтой

Орчлон хорвоо дээр маш олон төрлийн онцгой чадвартай хүмүүс байдаг. Төрөлхөөс заяасан, эсвэл нээн илрүүлсэн гэх мэт олон төрлийн увидас, чанартай хүмүүс бидний дунд оршсоор байна. Бидний сайн мэдэх бөө, удган, зайран, зөн билэгч, үзмэрч, домч хүмүүсийн нэгэн төлөөлөл болж, бусдын анхаарлыг сүүлийн үед нилээдгүй их татаад байгаа Наранжаргалын Доржмаа гэх эмэгтэйтэй өрнүүлсэн ярилцлагыг уншигчиддаа хүргэж байна. Олон нийтийн сүлжээ болон амнаас ам дамжин яригдах болсон түүний өөрийн чадварын ачаар бусдад хийж буй буян, энэ эмэгтэй яг ямар хүн болох тухай нээж ярилцахыг хүслээ. Өдгөө хөзрийн мэргэ төлөг, тайлалыг төгс эзэмшсэн хэмээн шагшигдаж байгаа түүнийг олон нийт “хөзрийн хатан” хэмээн нэрийдсэн нь учиртай биз ээ. Сонирхолтой ярилцлагад анхаарлаа хандуулна уу.

– Ярилцах завшаан олгосонд баярлалаа, таныг олж уулзахад нилээдгүй хугацаа зарцууллаа шүү. Өөрийгөө танилцуулаач?

Намайг Наранжаргалын Доржмаа гэдэг. Хөзрийн мэргэ төлөгч буюу хар домын шидээр ард олондоо буян үйлддэг хүн. Анхлан арван хоёр настайгаасаа хойш далд мэдрэхүй буюу зургаа дах мэдрэхүйгээ өөрийн болгож өөртөө шингээж, өөрийнөө далд мэдрэхүйн ухааныг өдийг хүртэл удирдаж явж байна.

– Сүүлийн үед олон нийтийн сүлжээ, сошиалаар таны тухай сонирхож ярих болжээ. Олны анхаарлыг энэ хүн чухам яагаад татаад байна гэдгийг сонирхон тантай ярилцлага хийхийг зорьлоо лдоо. Яагаад олон нийтийн анхаарал таны зүгт хандаад байна вэ?

Олон нийтийн сүлжээнд би анхлан шууд бичлэг буюу лайв хийж онлайнаар бусдад буян хийж эхлэсэн. Миний энэ үйлдлийг дуурайсан хүмүүс ч шил шилээ даган гарч ирсэн л байна лээ. Энэ үйлдэл маань л олны анхаарлыг татах шалтгаан болсон юм болов уу. Мөн хүмүүс миний хөзрийн мэргэ төлгийг ойшоож үздэг юм болов уу л гэж бодож байна даа.

– Та өөрийгөө хамгийн анх хэзээ, ямар тохиолдлоор бусдаас онцгой гэдгээ мэдэж байсан бэ? Энэ байдал тань хэрхэн илэрч байв?

Хамгийн анх арван хоёр настайдаа өөрийгөө мэдэрч эхлэсэн дээ. Харин амьдралдаа 20 наснаасаа далд чадвараа хэрэгжүүлж эхлэсэн. Яг тэр үеэс энэ замыг эргэлт буцалтгүй сонгох амьдрал эхэлж далд мэдрэхүй, чадвар маань улам л хурц болсон доо. Энэ мэдрэхүй, хүч чадлаараа дамжуулан бусдад буян болохын төлөө л одоог хүртэл явж байна даа.

– Өөртэй тань адилхан далд мэдрэхүйтэй, өөрийгөө шулам, бөө, удган, зайран гэх мэт олон тодотголтой хүмүүс олшрох болжээ. Тэднээс ялгарах онцлог тань чухам юу юм бэ?

Миний ялгарах тал бол хөзрийн мэргэ төлгийг бүрэн эзэмшсэн байдал минь. Хөзөр бол хүний өнгөрсөн, одоо, ирээдүйг дэлгэж, хамгийн үнэн бодитоор харуулдаг зэвсэг. Миний хамгийн гол арга барил бол хөзөр. Дахин нэг онцлох чадвар маань харын талын домч, шидтэн гэх тодотгол минь юм даа. Харын талын үзмэрч, шидтэнг хүмүүс зөвхөн хар, сөрөг талаас нь хүлээж авах талтай. Энэ бол өрөөсгөл ойлголт. Би бусдын зовлонг нимгэлж, бурууг нь зөв тийш залруулж, өвчин шаналал, үхэл хагацал, уруу дорой байдлаас үргэлжийн салгасаар ирсэн.

– Хөзрийг яагаад өөрийнхөө арга барилын нэгээхэн хэсэг болгох болов? Бодвол түүхтэй л байх лдаа?

Энгийн хүмүүсийн хувьд хөзрийг харвал хөзөр чигээрээ л харагдана. Хэдэн ч удаа дэлгэсэн хөзөр чигээрээ л үзэгдэнэ. Харин миний хувьд миний дэлгэсэн хөзөр тухайн хүний бүхий л замналыг дэлгэн харуулдаг учраас л би хөзрийн мэргэ төлгийг сонгосон. Би үүгээрээ дамжуулан олон хүнд туслаж чаддаг ч өөртөө туслаж чаддаггүй. Ер нь бид ийм л хүмүүс шүү дээ. Бусдад буян болсон үйл минь эргээд үр хойчид минь ирэх учраас би бүхий л чадал, сэтгэл зүрхээрээ ард олондоо буян үйлддэг.

– Таныг хайж олж уулзах явцад “Хөзрийн хатан” гэх нэрийг олон хүнээс сонслоо. Таныг шүтэн биширдэг хүмүүсийн итгэл үнэмшлийг ч олж харлаа. Хөзөр таны нэрний тодотгол болжээ дээ?

Тийм гэж үү, хөзрийн хатан гэх нэрийг чухам хэн нь өгсөнийг мэдэхгүй ээ. Бодвол бусад хүмүүсээс ялгаж салгах гээд л ингэж нэрийдсэн биз. Яахав дээ, надад ингэж дуудуулахад татгалзах зүйл алга. Би баг зүүсэн хуурмаг хүн биш шүү дээ, эсвэл чадвараа бизнес болгосон мөнгөний хорхойтон ч биш. Ард олон намайг хүндэлж хайрлаж ингэж нэрлэж байвал би дургүйцэхгүй ээ. Ямар сайндаа л наадхи нэрээр чинь хүмүүс намайг эрж хайж олоход дөхөмтэй болов уу гээд шинэ сошиал хаягаа нээсэн шүү.

– Таны удамд далд мэдрэхүйтэй, ийм чадвартай хүн байсан уу?

Байсан. Миний удамд байх байхдаа Хөнхөрлхүндэв гэж Хөвсгөлийн том лам байсан. Харин бөө мөргөлийн удам байгаагүй. Тэр хүн маань л миний нэрийг өгсөн лдөө, утгачилвал Дорж гэдэг нь очир гэсэн үг, “маа” гэдэг нь “эх” гэсэн утгатай шүү дээ. Ард олондоо аливаа зүйлээ зориулсан Очир эх байгаарай гэж ерөөгөөд нэрийг минь хайрласан. Би энэ зураг төөргөөс ч хазайгаагүй л явна.

– Та бусдаас ялгарах чадвартай боловч хувь хүн. Хувь хүн гэдэг утгаараа таны энэ сонгосон замнал амьдралд тань сайнаар, бас муугаар хэрхэн нөлөөлдөг вэ?

Би бусдад буян хийж байгаагийн хариуд үр хойч, амьдралд минь эергээр нөлөөлдөг лдөө. Гэвч маш сайнаар нөлөөлдөг гэвэл үгүй юм. Муу талаас нь авч үзвэл би хаалттай ертөнц дотор, үр хүүхдээсээ хол, тэднийхээ дэргэд эх хүн шиг байж, элбэрэл хайраа мэдрүүлэх цаг зав үнэхээр хомс байдаг. Мэдээж над руу дардан сайхан амьдралтай хүн зорьж ирэхгүй шүү дээ. Энэ амьдралдаа зөв гарц хайсан, аз жаргалтай амьдралыг хүссэн, аливаа ажил хэргээ бүтээхийг хүссэн хүн л зорьж ирдэг. Нэг үгээр хэлвэл зовлонгоо уудлах гэж ирнэ шүү дээ. Би хичнээн олон хүний зовлонг гэтэлгэж сайн сайханд хүргэж өгч байгаа ч гэсэн үр хүүхэддээ тэр энергийг ойртуулахыг хүсэхгүй шүү дээ. Тиймээс л үдшийн цагаар, үүр шөнийн заагаар унтах нойрноосоо хугаслан байж үйлээ хийдэг дээ. Надад өөр сонголт байхгүй шүү дээ. Бусдын итгэлийг дааж явах нь миний заяа төөрөг л гэсэн хатуу шаардлагыг өөртөө тавьдаг. Би тухайн хүнд туслаж чадах эсэхээ шийдэхийнхээ өмнө эхлээд “би энэ хүнд тулсаж чадах уу” гэж өөрийгөө сорьдог.

– Ганцаардах тохиолдол байна биз?

Миний дэргэд хичнээн олон хүн байсан ч би ганцаарддаг. Бусдын амьдралтай өөрийнхөө амьдралыг харьцуулахад адилхан биш шүү дээ. Зөвхөн далд мэдрэхүйгээрээ амьдраад байгаа юм шиг тохиолдолд илүү ганцаардуулах тохиолдол ч бий.

– Адил төстэй чадвартай бусад төрлийн хүмүүсээс далд явуулга, олон нийтийн сүлжээгээр нэр хүндэд тань халдах, хуурамч хаягнаас бусдад худлаа ойлголт өгөх тохиолдол гарч байсан уу?

Би ийм зүйлтэй маш олон удаа нүүр тулсан. Хуурамч хаяг нээж намайг дарах гэж оролдсон тохиолдол удаа дараалан гарсан. Хамгийн гол нь худлаа мэдээлэл шүү дээ. Намайг зорьж ирдэг хүмүүс хэн нэгний худлаа мэдээлэлд ч ач холбогдол өгч байсан тохиолдол байсангүй. Би ч бусдын нэр хүндэд халдсан тохиолдол байхгүй. Төрмөл чадварыг хэний ч олиггүй үйлдэл дарж чадахгүй шүү дээ. Эцсийн эцэст би өөрөөрөө, үнэн мөнөөрөө, хэний ч өмнө хийж буй зүйлдээ бардам байхад бусдын далд муу явуулга надад тусахгүй ээ.

– Хар домч, шидтэй хүн үйлээ үйлдэхдээ үүр шөнийн заагаар, эсвэл харуй бүрийд гэхчлэн үйлээ хийдэг. Харин таны хувьд?

Миний хувьд ганцаараа байхдаа шөнийн харанхуйд үйлээ хийдэг. Манай олон нийтийн ганц буруу ойлголт байдаг. Жишээ нь эхнэр нөхөр хоёр салах дээрээ тулаад байхад эхнэр нь амьдралаа авч үлдэхийн тулд ямар нэгэн үзмэрч, бөө дээр очоод нөхрөө өөртөө дуудуулах засал хийлгэдэг. Нөхөр нь санамсаргүй байдлаар өөр үзмэрч дээр очиж өөрийн аж байдлаа лавлан асуухад өөдөөс нь “өөрийг тань тийм зүстэй, тийм гаралтай эмэгтэй өөртөө дуудуулж, чөдөрлөсөн байна” гэж шууд хэлдэг. Би бусдыг ийм байдалд оруулахгүйн тулд ганцаараа байхдаа заслаа хийдэг. Өөрөөр хэлвэл надаар засал хийлгэсэн ямар ч хүн бусдад мэдэгдэхгүй, хийлгүүлсэн заслынх нь ид шид нууц хэвээрээ үлдэнэ гэсэн үг. Ямар ч үзмэрчийн өмнө сууж байгаад өөрөө заслаа хийлгүүлэх нь сэтгэл санааны хувьд л тайвшрал болох төдийхөн зүйл юм. Дараа нь өөрт учрах эрсдэлээ тооцоолж үзээсэй л гэж би хүсдэг. Намайг зорин ирж буй асар олон хүний нууц зөвхөн миний дотор л хадгалагдан үлдэж, буцаад буян болж гардаг даа. Их хатуу үйл хийх хэрэг гарвал оршуулгын газар хонон үйл хийх ч тохиолдол гарна. Наснаасаа хасаж бусдын гэр орны удмын хараалыг арилгана гэх мэт олон ч эрсдэлтэй хүчин зүйлүүд дунд амьдарсаар ирлээ. Гэхдээ, үүндээ харамсаж, эргэж харж байсан тохиолдол хэзээ ч байсангүй. Тэгэх ч үгүй.

– Сүүлийн үед амралтын байдалтай байгаад байх шиг байна. Хэзээнээс хүмүүсээ хүлээж авах бодолтой байгаа вэ?

Өөрийгөө амраах тохиолдол гарна шүү дээ. Бие тэнхээ, оюун бодлоо цэнэглэж байж түмэн олондоо буян үйлдэх учраас ойрын өдрүүдэд амралтын байдалтай байна. Маш олон жилийн туршид би нэг бүтэн өдөр амарч үзсэнгүй. Есдүгээр сарын эхний долоо хоногоос намайг зорин ирэх хүмүүсээ хүлээж авна даа. Би амьд байгаа цагтаа насан туршдаа бусдад буян үйлдэж, хамгаалсаар байх болно.

– Өрөөл бусдыг хамгаалж, сайн сайхан амьдралд хүргэж өгдөг ч өөрийгөө хамгаалах тал дээр ямар арга хэмжээ авдаг вэ?

Би өвөг дээдсээрээ хамгаалуулдаг. Бусад хэн нэгнээр хамгаалуулж, харьяанд нь байдаггүй, үйл хийдэг үзмэрч хүний шавь болж үзсэнгүй.

– Сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Уншигчиддаа хандаж хэлэх үгийг тань дамжуулая.

Бусдад хэзээ ч бүү муу зүйл санаж, муу үйл хий. Өөрийн үедээ, үр хойчдоо, удам угсаандаа хар мөр үлдээхгүй амьдрахын хамгийн том ухаан бол бусдад муу үйл хийхгүй байх явдал. Намайг зорьж ирсэн хүмүүс уйлна, инээнэ, гомдлоо тайлна, урагдаж тасарсан ч бүтэн болоод л буцдаг… Надтай уулзаж ярилцаад хэзээний л дотны танил хэн нэгэн нь мэт зовлонгоо тайлдаг. Хүн бүхэн өөрийн зовлонт байдлыг олсон цагтаа цаашид хэрхэн жаргалтай байх замаа олж чадна. Бүхий л хүмүүст миний итгэл сэтгэл, чадвар маань нээлттэй байгаа гэдгийг л хэлмээр байна даа.

– Тантай холбогдох сошиал хаяг, утасны дугаар уншигчдад маань хэрэг болох байх?

“Хөзрийн хатан” гэсэн нэртэй миний facebook пэйж хуудас байгаа. Гадаадаас цаг авах хүмүүс маань онлайнаар холбогддог юм. Мөн цаг авах 80901178 гэсэн дугаар бий.

-Ярилцсанд баярлалаа.

Энгийн хүмүүсийн хувьд хөзрийг харвал хөзөр чигээрээ л харагдана. Хэдэн ч удаа дэлгэсэн хөзөр чигээрээ л үзэгдэнэ. Харин миний хувьд миний дэлгэсэн хөзөр тухайн хүний бүхий л замналыг дэлгэн харуулдаг учраас л би хөзрийн мэргэ төлгийг сонгосон.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ