...
...

24 ЦАГТ: Шинээр 287 тохиолдол бүртгэгдэж, НАЙМАН хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.11.22/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ цахим хуудсаараа дамжуулан өглөө. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 287 тохиолдол бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн халдварын 197 нь Улаанбаатар хотод, үлдсэн 90 нь хөдөө, орон нутагт бүртгэгдсэн байна. 

Харин халдвар авч, эмчлэгдэж байсан найман хүн нас баржээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд халдвараар нас барсан иргэдийн тоо 1875 болж байна. 

Өнөөдрийн байдлаар халдвар авч, эмчлэгдэж байгаа 187 хүний биеийн байдал нэн хүнд гэсэн оноштой эмчлүүлж байна. Нийт хэвтэн эмчлүүлж байгаа 8365 хүн байгаагаас хүүхэд 1527 байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ