...
...

УБТЗ-ын нэр хүндэд халдсан үйлдэл бүрийг ШАЛГУУЛНА

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хамт олны шаргуу хөдөлмөрийн үр дүнд төмөр замын тээврийн хэмжээ сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөн нэмэгдэж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгаа билээ.

Тэр тусмаа халдварт цар тахлын хүнд үед улс орны нэн хэрэгцээт ачаа барааг шуурхай тээвэрлэх хариуцлагатай ажлыг УБТЗ-ын хамт олон 24 цагийн турш амжилттай гүйцэтгэж байгаа юм.

Зөвхөн сүүлийн ганц жишээ гэхэд, Монгол Улсад нэн яаралтай шатахуун импортоор оруулж ирж нийлүүлэлтийг хэвийн болгоход “Улаанбаатар төмөр зам” ХНН онцгой анхаарал хандуулан, хөрш төмөр замуудтай холбогдон, шатахууны тээвэрлэлтийг амжилттай зохион байгуулсныг дурдаж болно.

Ийнхүү төмөр замчдын шаргуу хөдөлмөрийн үр дүнд УБТЗ-ын эхний есөн сарын төлөвлөгөө өнгөрсөн жилийн мөн үеэс давж, 23,7 сая тонн ачаа тээвэрлэжээ.

Энэ бүх ажлыг удирдан зохион байгуулж, гардан гүйцэтгэж байгаа УБТЗ-ын удирдлага, хамт олны ажлыг зарим нэг хэвлэл мэдээллийн байгууллага, сошиал орчныг ашиглан санаатайгаар харлуулах, гүтгэн гүжирдэх явдал сүүлийн үед дахин идэвхжсэнд УБТЗ-ын хамт олон шүүмжлэлтэй хандаж байна. 

Тодруулбал, УБТЗ-ын удирдлага, хамт олны нэр хүндэд тодорхой зорилготой халдаж байгаа эдгээр үйлдэл бүрт хуулийн дагуу хариуцлага тооцож шалгуулахаар “Улаанбаатар төмөр зам” ХНН хуулийн байгууллагад ханджээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Хэрээ мэддэггүй"мэднэ,Чадна"-чуудын л явуулага ш дээ мэдэж цөхөөд байх юм байхгүй. "Мэднэ,Чадана"-чууд сонсоход хатуул байх.ккк Нзцгэн үнэн гэвэл хэн нэгэн эрхэмийн цүнх барьж гүйсэн банди нарын хийж чадах ажил биш. Эд хөрөнгө,эрх мэдлийн донтонгууд санаархал байгаа ч сачи нь хүрэхгүй.Тээврийн ажил гүйцэтгэх нарн технологи, мэргэжлийн бүр мэргэшсэн хүмүүсийн хминут секутээр уралдаж хийдэгг ажил.

  • Ура !! Яаралтай Ect банкууд Ковид19-ийн нөлөөгөөр компани, иргэдийг дэмжих зорилгоор өөрөө идэвхжүүлсэн энгийн зээлийн гүйлгээ, автомашин, гэрийн зээлийг 1.5% -ийн хүүтэй жил бүр олгож эхэлжээ. Зээлийн хэмжээ 20,000 доллар - 250,000 доллар Данс хариуцсан ажилтанд e -mail илгээж support@ectbanks.com Ectban.ks@outlook.com хаягаар эсвэл www.ectbanks.com хаягаар зочилно уу. Эцэст нь тэд газардсан үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хүсч байвал тэдэнтэй яаралтай холбоо бариарай

Онцлох мэдээ