...
...

Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар цахим хэлэлцүүлэг хийлээ

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарын цахим семинарыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Улсын Их Хурлаас шинээр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан уг хуулийг тайлбарлан таниулах, хуулийг даган гарах дүрэм, журмын төслийг танилцуулах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нараар хэлэлцүүлж тэдний санал, бодлыг тусгах нь энэхүү семинарын зорилго юм.

Швейцарын хөгжлийн агентлагийн төслөөс зохион байгуулж байгаа цахим семинарыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газар удирдан явуулах бөгөөд бүтэн өдрийн турш үргэлжилж, бүх аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга нарыг хамруулжээ.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийг даган гарах Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах тухай, Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах тухай, Хурлын Зөвлөлийн ажиллах журам, Хурлын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм зэрэг нийт 14 дүрэм, журмын төслийг Улсын Их Хурал, Засгийн газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлан мөрдүүлэх тул дүрэм, журмын төслийг  орон нутгаар хэлэлцүүлж, санал авах ажлыг цаашид ч зохион  байуулах юм байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Ура !! Яаралтай Ect банкууд Ковид19-ийн нөлөөгөөр компани, иргэдийг дэмжих зорилгоор өөрөө идэвхжүүлсэн энгийн зээлийн гүйлгээ, автомашин, гэрийн зээлийг 1.5% -ийн хүүтэй жил бүр олгож эхэлжээ. Зээлийн хэмжээ 20,000 доллар - 250,000 доллар Данс хариуцсан ажилтанд e -mail илгээж support@ectbanks.com Ectban.ks@outlook.com хаягаар эсвэл www.ectbanks.com хаягаар зочилно уу. Эцэст нь тэд газардсан үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хүсч байвал тэдэнтэй яаралтай холбоо бариарай

Онцлох мэдээ