...
...

Асашёорюү: Хакүхо бол гайхамшигтай аварга

Өнөөдөр ёкозүна Асашёорюүгийн төрсөн өдөр. 41 нас хүрч буй энэ өдөр тэрээр их аварга Хакүхог зодог тайлах болсон талаар сонсжээ.

Асашёорюү твиттер хуудсандаа “Ёкозүна Хакүхо зодог тайлахаар шийдсэнийг сая сонслоо. Та үнэхээр гайхамшигтай аварга байсан шүү. Хэлэх юм их байгаа ч дараа нь хоёулаа уулзаад ярилцья” гэж жиргэсэн байлаа.

Асашёорюү мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна бол Хакүхо 69 дэх аварга. Хакүхо 2007 онд ёкозүна болсны дараа манай хоёр аваргын өрсөлдөөн 2010 он хүртэл сүмо сонирхогчдыг баясгаж байсан билээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ