...
...

Хакүхог зодог тайлах нь гэж Японы хэвлэлүүд бичиж эхэллээ

Өнөөдрийн Японы сонин, хэвлэлүүд мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна, их аварга Хакүхог зодог тайлахаар шийджээ гэж бичиж эхэллээ. Никкан спортс зэрэг спортын сонингуудаас гадна том телевиз, агентлагууд ч баталгаатай эх суравлжаас авсан мэдээлэл хэмээн нийтэлж байгаа юм.

Хэрэв үнэн бол нийт 45 түрүү, 1187 даваа, дээд зиндаанд 1093 ялалт, ёкозүна цолтой 84 башё зэрэг мэргэжлийн сүмо бөхийн маш олон рекордыг шинэчлэн тогтоосон их аварга дохёгоо орхин одох нь.

Японы хэвлэлд бичсэнээр Хакүхогийн зодог тайлах шалтгаан нь баруун өвдөгний архаг гэмтэл. Хэдий долоодугаар сарын тэмцээнд өвдөг шороодолгүй түрүүлсэн ч өвдөгний гэмтэл бүрэн эдгээгүй байгаа. Намрын тэмцээнд зодоглоно гэж байсан ч дэвжээнд нь коронавирусний халдвар гараад барилдаагүй. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ