...
...

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрч хүч ихэснэ

2021.09.16 / ПҮРЭВ ГАРАГ/ БИЛГИЙН ТООЛЛЫН 10

 

НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САРЫН НЭГ ЦАГААН УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

Үс засуулвал: Эрч хүч ихэснэ.
Наран ургах, шингэх: 06.31-19.03
Барилдлага: Үл тохирох   
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
Суудал: Огторгуй

Аргын тооллын 9 сарын 16, Бархасвадь гараг. Билгийн тооллын 10, Элдэв тэнгэртэн одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ