...
...

Э.Цэндбаатар: Дээр дооргүй архи уудаг шүү дээ

Монголын боксын холбоо өнгөрсөн ням гарагт /2021.09.05/ хурлаа хийж ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон. Гүйцэтгэх зөвлөл хоёр дахь хурлаа өчигдөр хийж, Гавъяат тамирчин Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасаж байгаагаа мэдэгдлээ.  Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Э.Цэндбаатартай холбогдлоо. Түүнтэй холбогдоход нулимс дуслуулан ярьсныг энд тодотгох нь зүйтэй болов уу.

 

-Өөрийг тань шигшээ багаас албан ёсоор хасч байгаагаа мэдэгдлээ. Харамсалтай байна уу?

- Олимпийн наадмаар намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Миний хамгийн том буруу нь ах нартайгаа нийлж архи уусанд байлаа. Тэр өдөр уг нь би зодуулсан юм. Гаднаас хоёр хүн орж ирээд намайг зодсон. Намайг зодсон хүмүүсийг боксчин биш гээд байгаа юм. Зодог тайлсан тамирчид байсан. Ж.Энхтөр багш өөрөө ч архи уудаг. Өөрийн гэсэн нэг ч шавьгүй байж ахлах дасгалжуулагч болсон. Яриад байвал их зүйл байгаа ч багшаа гэж хүндлээд яримааргүй байна.

Олимпийн дэвжээн дээр багшийн үгийг сонсоогүй. Ж.Энхтөр багш бол туршлагатай багш биш. Туршлагатай багш гэдэг нь талийгаач Банди, Ганзориг багшийг хэлдэг юм. Яагаад Ганзориг багшийг ахлах дасгалжуулагч болгохгүй байгаа юм бэ гэж асуумаар байна. Ганзориг багш жижигхэн подволд хүүхдүүд бэлтгэж, тэр хүүхдүүд нь амжилттай яваад байхад Ж.Энхтөр багш Америкаас ирэнгүүтээ ахлах дасгалжуулагч болсон. Би ганцаараа архи уугаад байгаа юм биш дээр, доороо ялгаагүй шүү дээ. 

-Олимпийн үеэр хэр зэрэг сайн дасгалжуулсан гэж дүгнэж байна вэ?

-Олимпийн хоёрдугаар үед намайг оноогоор ялсан гэдгийг хэлээгүй. Иймд би бүх хүчээ шавхсан. Хэрэв надад хоёрдугаар үед хожиж явааг хэлсэн бол би арай өөр тактикаар өрсөлдөх байсан. Гуравдугаар үед бол би хөл дээрээ ажиллаж чадах байсан.

-Цаашид ямар төлөвлөгөөтэй байна вэ. Мэргэжлийн боксын дэвжээнд тоглох уу?

-Би энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцмоор байна. Энэ бол миний хамгийн сүүлчийн дэлхийн аваргын тэмцээн. Би өөрийн жиндээ дэлхийн аварга болж чадна гэдэгт итгэлтэй байна. Би Азийн аварга болохын өмнө шигшээ багаас хасагдсан байсан. Олимпийн тэмцээнээс өмнө шигшээ багдаа байхгүй байсан. Холбоо одоо л ажил хийж байгаагаа харуулах гэж байгаа мэт мэдээлэл хийлээ.

-Иргэншлээ сольж магадгүй гэх таамаг байсан. Энэ тухайд?

-Тийм зүйл байхгүй. Би юу гэж эх орноосоо явах вэ дээ.

Т.Давааням

Эх сурвалж: Zindaa.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (8)
  • Өөртөө дүгнэлт хийхгүй бусдаас бурууг хайгаад байх юм. Хажууд нь архи ууж танхайрч байгаа хүмүүстэй нийлээд архи уучихаад тэр ч уудаг энэ ч уудаг би яадаг юм гэх аястай юм ярьж байна гэдэг бол хүмүүжлийн доголдолтой л байна даа. Уг нь тэр архи ууж байгаа хүмүүсээс холдоод "Би уухгүй та нар яаж байгаа юм бэ" гээд холдоод татгалзаад явчихсан бол жинхэнэ эр хүн байх байлаа. Харамсалтай л байна.

  • тамирчин хүн тэр тусмаа улсынхаа нэр төрийг гаргахаар аваргын тэмцээнд явах гэж байгаа тамирчин хүн архи уучихаад эд нар намайг зодлоо гээд бичлэг оруулах биш тэр архи дарстай газраас хол л явах байж дээ ...овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэг үг орой руу ёонк гээд л орж байгаадаа одоо...100гр архи хэдэн сар,жилийн бэлтгэл хийсэн биеийг эддэг гэдгээ өөрөө мэднэ дээ мэдэхийн дээдээр .тэгээд тэр ч уудаг энэ ч уудаг гээд тайлбар хэлээд сууж байгаа нь ухаан муутай хүүхдийн л үг...

  • Тамирчин хүн сэтгэл санаа бие сэтгэлээ төлөвшүүлж, тэсвэртэй тэвчээртэй байх хэрэгтэй.Энд тэнд архи ууж асуудал дахин дахин үүсгээд байна гэдэг нь өөрт чинь асуудал бна.Дэлхийн дайныг согтуу оффицер солиотой цэрэг 2 эхлүүлнэ гэдэг үг байдаг.Согтуу ах нар байвал хажууд нь адилхан согтуурч солиорох ямар хэрэг байна.Солиорч байгаад гудманд гарлаа да .Сурсан сургууль боловсрол мэдлэг байхгүй энэ хүү юу хийх бол.Мэргэжил рүү ороод ч явахгүй дэ энэ байгаа хүмүүжил, солиорлоорой.Ард түмний хайрыг даахгүй хүү байна.Хүн амжилт гаргах тусам ухаажиж, даруухан зөв явах хэрэгтэй байдгийг багш нь хэлж өгсөн баймаар юм.

  • Mergejliin bokc ruu oroh heregtei

  • uuriiguu l umuuruud bhin arhi dars uuj sagsuu zan gargasandaa ogt gemshihgui heterhii biyee tooson bardam yum aaa

  • Шигшээ багаас байнга л хасагдаад байхыг харвал асуудал өөрт чинь л байна даа. Гилээд явдалтай нөхөр бололтой

  • Дэлхийд нэг үзүүлэх хэрэгтэй байхаа.

  • Дэлхийд нэг үзүүлэх хэрэгтэй байхаа.

Онцлох мэдээ