...
...

ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан 13 сурагч, 6 багшид тэтгэлэг, урамшуулал өглөө

Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 35 сургуулийн төгсөх ангийн сурагчдыг цахимаар ЭЕШ-д бэлтгэх сургалтыг "EQUAL EDUCATION" төслийн хүрээнд E-lab Education Academy-тай хамтран Математик, Хими, Физик, Түүх, Нийгмийн ухаан, Англи хэл, Монгол хэлний  олимпиадын аварга, МУ-ын зөвлөх багш нараар ахлуулан зохион байгуулж, төлбөрийг Чинбатын Ундрам-Хөгжлийн сан  гаргасан билээ.

Сургалтад идэвхтэй хамрагдаж оюун ухаан, хичээл зүтгэлээ дайчилж, мэдлэг боловсрол, ур чадвараараа онцгой амжилт гарган 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо авсан 13 сурагчид, ангиараа хамгийн өндөр дундаж оноо авсан ангийн 6 багшид өчигдөр /2021.09.08/ ЧИНБАТЫН УНДРАМ ХӨГЖЛИЙН САНГИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ хүртээж, батламжийг гардуулан өглөө.

ЭЕШ-д ангиараа хамгийн өндөр дундаж оноо авсан ангийн багш нар

1. Батбаатарын Мягмарсүрэн-Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн  нийгмийн ухааны багш /3 сурагч нь 800 оноо авсан/

2. Ванягийн Болормаа-Мандал сумын ерөнхий боловсролын “Билиг ДБ” сургуулийн математикийн багш

3. Ишийн Цоморлогсайхан-Баянгол сумын ерөнхий боловсролын  сургуулийн физикийн багш

4. Эрдэнэбатын Оюунжаргал-Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургуулийн химийн багш

5. Энхтүвшингийн Оюумаа-Зүүнбүрэн сумын ерөнхий боловсролын  сургуулийн англи хэлний багш

6. Батбаярын Мягмарсүрэн-Хүдэр сумын ерөнхий боловсролын  сургуулийн монгол хэл бичиг, уран зохиолын багш

ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчид

1. Барсбаатарын Аминаа-Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургуулийн төгсөгч /Нийгэм судлалын хичээлээр 800, орос хэлний хичээлээр 776, монгол хэлний хичээлээр 771 оноотой шалгагдаж, 3 хичээлээр аймагтаа 1 дүгээр байр эзэлсэн/

2. Чулуунбатын Дөлгөөн-Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн төгсөгч /Нийгэм судлалын хичээлээр 800 оноотой шалгагдсан/

3. Ариунбаярын Халиун-Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн төгсөгч /Нийгэм судлалын хичээлээр 800 оноотой шалгагдсан/

4. Түвшингийн Сарнай-Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн төгсөгч /Нийгэм судлалын хичээлээр 800 оноотой шалгагдсан /

5. Батболдын Арвинболор-Мандал сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн төгсөгч /Нийгэм судлалын хичээлээр 800 оноотой шалгагдсан/

6. Энхболорын Сугар-Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургуулийн төгсөгч /Математикийн хичээлээр  шалгагдсан/

7. Саруултуяагийн Намуундарь-Мандал сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн төгсөгч /Монгол хэлний хичээлээр шалгагдсан/

8. Дарханбаярын Марал-Мандал сумын ерөнхий боловсролын Билиг ДБ сургуулийн төгсөгч /Физикийн хичээлээр шалгагдсан/

9. Гонгорын Түмэндэмбэрэл-Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн төгсөгч/Биологийн хичээлээр шалгагдсан /

10. Пүрэвхүүгийн  Саранцацрал-Сайхан сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн төгсөгч / Англи хэлний хичээлээр шалгагдсан/

11. Эрдэнэ-Очирын Бөх-Эрдэнэ-Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн төгсөгч /Химийн хичээлээр шалгагдсан/

12. Батжаргалын Номин-Эрдэнэ-Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч /Монгол улсын түүхийн хичээлээр шалгагдсан /

13. Оюунжаргалын Ерөөлт-Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн төгсөгч/Газарзүйн хичээлээр шалгагдсан /

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ