...
...

24 ЦАГТ: Ковидын 3677 шинэ тохиолдол илэрч, ЗУРГААН ХҮН нас барлаа

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.09.08)


Өчигдрийн мэдээллээр ковидын тохиолдол 3963 бүртгэгдсэн бол өнөөдөр энэ тоо буурч, сүүлийн 24 цагт 3677 шинэ тохиолдол илэрлээ. Мөн архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 61-80 насны дөрвөн эмэгтэй, хоёр эрэгтэй нас барсан байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 1469
  • Орон нутагт - 2208

Харин өнгөрөгч хоногт ковидоор өвчилсөн 3392 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийт 19.440 хүн эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

  • Хөнгөн-12.552
  • Хүндэвтэр-5086
  • Хүнд-1526
  • Маш хүнд-276

Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 2866 нь хүүхэд байгаа бол 838 нь жирэмсэн эх байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ