...
...

ШУУРХАЙ: С.Баатаржавыг Унгар Улсад суух Элчин сайдаар томиллоо

Засгийн газрын өнөөдрийн (2021.06.30) ээлжит хуралдаанаар Элчин сайдуудыг томиллоо.

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сайннямбуугийн Баатаржавыг томилсон байна.

Тэрбээр 2020 оноос Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байгаа билээ. 

Сайннямбуугийн Баатаржав нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.1985 онд Дундговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цагдан сэргийлэхийн дээд сургууль, 2004 ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академи, 2009 онд Монголын Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

Боловсрол эзэмшсэн байдал

1985-1990 онд Цагдан сэргийлэхийн дээд сургууль

2002-2004 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академи,

МҮДС Хууль зүйн ухааны магистр

Ажлын туршилга

1990-1995 онд Төв аймгийн цагдан сэргийлэх хэлтэст мөрдөн байцаагч;

1995-1997 онд Мөн аймаг дахь цагдаагийн  хэлтэст эрүүгийн төлөөлөгч;

1997-1998 онд Төв аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн ахлах төлөөлөгч;

1998-1999 онд Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгон дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга;

1999-2002 онд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дэд, Эрүүгийн ажил эрхэлсэн тасгийн дарга;

2002-2004 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид сонсогч;

2004 онд Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын Хяналт, шалгалтын тусгай тасагт зохион байгуулагч;

2004-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дарга;

2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дарга;

2012 оны 03-09 дүгээр сард Улсын мөрдөн байцаах газрын дарга;

2012 оны 09 дүгээр сараас Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дарга;

2013 оны 07 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга;

2014 оны 08 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын дарга;

2014-2017 онд Хууль сахиулахын Их сургуулийн захиралаар томилогдон тус тус ажилласан.

2017 оны 10 дугаар сараас Засгийн газрын тохируулагч агентлаг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоод цэргийн командлагчаар томилогдон ажиллаж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)

Онцлох мэдээ