...
...

Л.Энх-Амгалан: ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болно

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2021.05.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдийн амралт эхэлсэн. Энэ долоо хоногт бусад ангийнх нь амрана. Багш нарыг зургаадугаар сарын 01-нээс амрааж эхэлнэ. Төгсөх ангийн сурагчид гурван шалгалт өгдөг. Халдвартай холбогдуулан хичээлийн хоцрогдол үүссэн. Тиймээс элсэлтийн болон улсын шалгалтыг авахгүй. Гэхдээ дүн тавина" гэлээ. 

Түүнчлэн "Засгийн газрын хуралдаанаар монгол хэлбичгийн шалгалтыг авахгүй байх шийдвэр гаргасан. Төгсөх ангийн сурагчдийг зургаадугаар сарын 01-нээс нэг сарын хугацаатай танхимаар давтлага өгөхөөр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар элсэлтийн ерөнхий шалтгалт өгөхөөр бүртгүүлсэн 40420 хүүхэд байна. Эндээс энэ онд төгсөж байгаа сурагчдын 79 хувь нь элсэлтийн ерөнхий шалгалтад орохоор бүртгэлээ хийсэн. Цаашид элсэлтийн ерөнхий шалтгалтыг жилд хоёр удаа авдаг болно. Энэ бол 12 дугаар ангийн хүүхдүүдэд маш том боломж юм. Төгсөх ангийн сурагчдыг халдваргүйжүүлэх ажил хийгдэнэ. Эхний ээлжид багш нарыг нь вакцинп хамруулж байна. Үндсэндээ 18 нас хүрсэн сурагчид вакциндаа хамрагдаж, шалгалтаа өгөх бүрэн боломжтой" хэмээн ярилаа. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ