...
...

ШУУРХАЙ: Засгийн газар ХӨЛ ХОРИО ТОГТООХ саналыг дэмжлээ

Засгийн газрын өнөөдрийн /2021.04.07/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Хуралдаан 08:00 цагт эхэлсэн бөгөөд цаг үеийн ач холбогдолтой 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн. 

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд хатуу хөл хорио тогтоох саналыг оруулж, хэлэлцүүлсэн юм. Засгийн газрын ээлжит хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд, хатуу хөл хорио тогтоох Эрүүл мэндийн яамны саналыг дэмжжээ. 

Засгийн газраас хөл хорио тогтоох саналыг дэмжсэн ч ирэх бямба гараг буюу энэ сарын 10-ны өдрөөс эхэлж 14 хоног, эсвэл 21-28 хоног хөл хорио тогтоох хувилбарыг хэлэлцэж байгаа тул эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. Одоогоор хуралдаан дуусаагүй байгаа бөгөөд мэдээлэл хийх эсэх нь тодорхойгүй байна.  

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ