...
...

Б.Ууганбаяр: Улаанбаатарт 266, орон нутагт 128 тохиолдол батлагдлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний 09:00 цагийн байдлаар хүргэж байна. 

/2021.04.01, 11:00 цаг/


ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 21 лабораторид 20489 сорьцонд шинжилгээ хийхэд 394 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 8841 боллоо. Сүүлийн 24 цагт 150 хүн эмчлэгдэж, эдгэрсэн хүний тоо 5070 боллоо. Шинээр бүртгэгдсэн 394 бүгд дотоодын халдвар байна. Ингээд дотоодын халдвар 8841 болж байна. Өнгөрсөн 24 цагт Улаанбаатарт 266 тохиолдол батлагдаж, нийслэлийн нийт өвчлөл 7266 боллоо. Харин орон нутагт 128 тохиолдол шинээр батлагдаж, өвчлөл 1038 болж байна.

Улаанбаатарт бүртгэгдсэн 266 тохиолдол төвийн зургаан дүүрэгт бүргэгдлээ.

24 цагт 16 аймтагт 128 халдвар батлагдлаа.

  • Сэлэнгэ-8, нийт 231,
  • Дархан-5, нийт 124,
  • Орхон-19, нийт 120,
  • Дорноговь-11, нийт 48
  • Архангай-6, нийт 61,
  • Завхан-3, нийт 12,
  • Төв-22, нийт 201,
  • Хөвсгөл-2, нийт 36,
  • Өвөрхангай-10, нийт 91,
  • Баянхонгор-10, нийт 22,
  • Булган-8, нийт 44,
  • Ховд-13, нийт 16
  • Сүхбаатар-11, нийт 11

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ