...
...

Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг "Малчдаа мартах учиргүй" хандивын аяныг зохион байгуулж байна

Монголын нийтийн дууны салбарт тод мөрөө үлдээсэн С.Жавхлан, Т.Баясгалан, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа, Л.Болдбаатар тэргүүтэй уран бүтээлчид хамтран “Манай гарагийн залуус-20 жил” баярын цэнгүүнээ үзэгчдэд өргөн барьж байна. 

Нийтийн дууны салбарын өнгөрсөн 20 жилийн түүхээ дурсан, дуулсан энэхүү цэнгүүнийг энэ сарын 03, 04-нд бүх телевизийн сувгаар үзэгчдэд хүргэх болжээ.

Ковид цар тахалтай, хөл хорио тогтоосон энэ үед тоглолт арга хэмжээ зохион байгуулж болохгүй ч нийтийн дуунд хайртай ард иргэдийнхээ сонорыг мялаах цэнгүүнээ цэнхэр дэлгэцээр үзэх боломж олгосонд үнэнч фенүүд нь тун талархалтай байна. .

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийтийн дууны салбарт шинэ жишиг, өнгө төрх, мэргэжлийн бүхнийг харуулж, тогтоож чадсан чадварлаг уран бүтээлчдийн “Манай гарагийн залуус-20 жил” баярын цэнгүүнийг та бүхэн цэнхэр дэлгэцээрээ хүлээн авч үзээрэй.


 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ