...
...

Т.Бархүү, И.Одончимэг нар “Grand Marshal luxury villas” хотхоны нүүр царай боллоо

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Бархүү, Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг нарын гэр бүл “Эрхэт Монгол” группийн хэрэгжүүлж буй “Grand Marshal luxury villas” хотхоны албан ёсны нүүр царай боллоо.


Жүжигчин Т.Бархүү гэргий О.Одончимэгийн хамт “Grand Marshal luxury villas” хотхоныг сонирхон твин хаус захиалах сонголт анхлан хийжээ. Улмаар төслийн багийн зүгээс санал тавьснаар урлагийн тайзнаа гялалзаж яваа авьяаслаг хос жилийн дөрвөн улирлын турш эрүүл байгаль, цэвэр агаарт, аюулгүй, тав тухтай орчинд тансаг хаусанд амьдрах боломжийг олгох “Grand marshal luxury villas” төслийн нүүр царай болохоор болжээ.

Энэ хүрээнд жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг нар “Grand marshal luxury villas” төслийн бүтээн байгуулалтын явц, барилгын хийцлэл, чанарын шаардлагын талаар хараат бус мэдээллийг олон нийтэд хүргэх юм байна.

Тансаг зэрэглэлийн хаус төслийн нүүр царай болсон хос маргааш буюу гуравдугаар сарын 28-ны 10:00-17:00 цагт болох “Grand Marshal luxury villas” төслийн задгай талбайн танилцах, мэдээлэл өгөх үйл явдлын үеэр албан ёсоор гэрээгээ байгуулах аж.
 

“Grand marshal luxury villas” нь 13.2 га талбайд орчин үеийн интерьер, экстерьерийн шийдэлтэй 100 айлын таун хаус, пент хаус, твин хаус, сингл хаус болон 300 айлын мульти хаус ангиллын орон сууц бүхий 400 айлын тансаг зэрэглэлийн цогцолбор хотхон юм. “Grand marshal luxury villas” нь “Сэлбэ” цогцолбортой зэрэгцэн орших бөгөөд хотхоны хэмжээнд кембрижийн хөтөлбөртэй 350 хүүхдийн сургууль, олон улсын жишигт нийцсэн дотуур байрны кампус, 150 ортой европ стандартын цэцэрлэг, 74 ортой эх, нялхсын сувилал, спорт заал, бассейн бүхий иж бүрэн тоноглолтой комплекс, мини кино театр, гэр бүлийн саун, ресторан, паб, лаунж, караокетэй үйлчилгээний төвтэй. Сагсан бөмбөгийн гурван талбай, хөл бөмбөгийн талбайг төлөвлөсөн ба өвөлдөө Улаанбаатарын хамгийн том мөсөн талбайтай хотхон болох юм.

Төслийн талбайн байршил Сүхбаатарын талбайгаас 19 километрт, СБД, 20-р хороо, “Сэлбэ” хүүхдийн зуслангийн дэргэд зэрэгцэн оршино.

Дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүкийн “Grand marshal luxury villas” хуудаснаас болон 88579080, 9810-9080, 99199080, 9005-9080 9667-9080, 8035-9080, 8070-9080, 8084-9080, 9088-9999, 8033-9080, 9311-9080 утсаар авна уу.
 

 
 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ