...
...

Элсэлтийн ерөнхий шалгалтын БҮРТГЭЛ үргэлжилж байна

Хоёрдугаар сарын 25-наас эхэлсэн 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цаг хүртэл үргэлжлэх билээ. Одоогоор ЭЕШ эхлэх хугацаа хараахан тодорхой болоогүй байна. 

Шалгалтын бүртгэл үргэлжилж байгаатай холбогдуулан шалгуулагчдын заавал мэдэх ёстой мэдээллийг хүргэж байна. 

Энэ удаагийн шалгалтад 2021 оны ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их, дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой. 

Дахин сануулахад, шалгалтын бүртгэл 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цаг хүртэл явагдах бөгөөд бүртгэлийн хугацаа, цагийг сунгаж нэмэлт бүртгэл хийх боломжгүй юм. 

ТАНИЛЦ: 2021 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ

ЭЕШ-д хэрхэн бүртгүүлэх вэ?
 

Алхам 1:  EYESH.EEC.MN сайт руу орж БҮРТГЭЛ цэс сонгох 
Алхам 2:  Регистрийн дугаараа оруулах
Алхам 3:  Хувийн мэдээллээ оруулах
Алхам 4:  И-МЭЙЛ ХАЯГАА шалгах / И-мэйл хаягаар ирсэн линкээр цааш үргэлжлүүлэх
Алхам 5:  Бүртгэлийн дугаар, нууц үг авах
Алхам 6:  Зураг оруулах 3x4 хэмжээтэй цээж зураг /сүүлийн 3 сард авхуулсан/
Алхам 7:  Асуулга бөглөх /үнэн зөв бөглөх/ 
Алхам 8:  ЭЕШ-ийн хичээл сонгох / 2 ба түүнээс дээш хэдэн ч хичээл сонгож болно/
Алхам 9:  тухайн хичээл заадаг багш сонгох / Энэ онд ЕБС төгсөж байгаа бүх шалгуулагч нарт хамаарна/
Алхам 10:  Зөвхөн онлайнаар гүйлгээ хийнэ/
Алхам 11:  Бүртгэлийн хуудсаа хэвлэн авах

Энэ онд төгсөж буй шалгуулагчид БҮРТГЭЛИЙН ХУУДАС-аа хэвлэн авч, сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга дарж баталгаажуулна. 

ЭЕШ-д хэрхэн бэлдэх вэ?
ЭЕШ-т өгөх гэж буй бүх шалгуулагч нар "2021 оны ЭЕШ өгөх сурагчдын нэгдсэн групп"-т өөрийн фэйсбүүкээрээ найз болон хэрэгтэй мэдээ мэдээллүүдийг авах боломжтой.

Өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид шалгалт өгөх газраа өөрсдөө сонгоно / хот болон хөдөө орон нутаг/

Нийт төгсөгчдийн анхааралд

Төрийн өмчийн зургаан их сургууль болох АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурж энэ сарын 3-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан. Төрийн өмчийн зургаан их сургууль ийнхүү хамтарч ажилласнаар хөтөлбөрийн давхардал арилах юм. Өөрөөр хэлбэл, эдгээр сургуулиуд адил мэргэжлээр оюутан элсүүлж, төгсгөхгүй болж байна. Цаашид нэг нэгнээ нөхөх зарчим үйлчилж, кредитийг хүлээн зөвшөөрөх, дундын номын сантай болох, лаборатори хамтарч ашиглах зэрэг 40 орчим чиглэлээр хамтарч ажиллах аж.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээний хүрээнд судалгааны их сургууль болох суурийг бэхжүүлнэ гэж үзэж байгаа юм. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд асан, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярын дэмжлэгтэйгээр Жорж Мэйсоний их сургууль, ШУТИС-тай хамтарч ажиллахаар боллоо. Хөтөлбөрийн хүрээнд Монголд хоёр жил, АНУ-д хоёр жил суралцана. АНУ-д суралцагчид өмнө нь дунджаар 30 мянган ам.долларын төлбөр төлдөг байсан бол энэ хөтөлбөрт хамрагдснаар сургалтын төлбөр нь 5000 ам.доллар болох юм. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ