...
...

АНУ-ын “Apple” сахалтай эмэгтэйчүүдийн дүрстэй эможи гаргажээ

АНУ-ын “Apple” компани мэдээллийн технологийн “Unicode” стандартын Emoji 13.1 цувралын шинэ эможинуудыг iOS 14.5 бета хувилбарт нэмж оруулсан тухай “The Verge” портал сайт мэдээлжээ.

Тухайлбал, олон төрлийн арьсны өнгө бүхий хүмүүсийн дүрс бүхий эможи гарснаас гадна сахалтай эмэгтэйчүүдийг дүрсэлсэн эможигийн бүхэл бүтэн “бүлэг” бий болжээ.

iOS үйлдлийн систем хэрэглэгчид ойрын үед шинэ тариурын дүрс бүхий эможитой танилцах боломжтой болно. Харин тариур доторх улаан өнгийн шингэнийг тунгалаг өнгөөр сольсон нь хэрэглэгчид энэхүү эможи нь коронавирусний эсрэг вакцинтай холбоотой гэсэн таамаг тавиад амжжээ. Үүнээс гадна “Apple” хэд хэдэн шинэ эможи, зүрхийг хэрэглэгчиддээ бэлэг болгон барьж байна.

Олон нийтэд зориулсан iOS 14.5, iPadOS 14.5 үйлдлийн системийн хувилбарыг хожуу нэвтрүүлнэ гэж тус компани мэдээлжээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ