...
...

Үйлдвэрчний эвлэлийн холбоод НДШ-ийг нэмснийг эсэргүүцэж байна

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо /МҮЭХ-/нд гишүүн байгууллагууд мэдээллээ ирүүлсээр байна.

МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагууд буюу Боловсрол, шинжлэх ухаан, Авто замчид, Ажилтан албан хаагчдын, Барилгачдын, Нэгдмэл, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Тээвэр холбоо, газрын тосны ажилтны, Үйлдвэрлэл, Жижиг дунд, худалдаа үйлчилгээ, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоодоос НДШ-ийг нэмсэн шийдвэрийг эсэргүүцэх тэмцлийн талаарх дараах мэдээллийг ирүүллээ.

Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо нийт гишүүддээ хандан “Зариг” сайтаар дамжуулан лайв хийсэн ба дэд ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөөгөө баталжээ. Бүх гишүүдээсээ гарын үсэг цуглуулах, санал асуулга авах, хуваарийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандана гэлээ. Нэгдмэл ҮЭ-ийн холбооноос анхан шатны хороодын дарга нартаа мэдээлэл өгч, НДШ төлөлтийн тооцоолол судалгааг хийж байгаа бол Авто замчдын ҮЭ-ийн холбоо 50 гаруй залуучууд хамрагдсан цахим акци хийхээр болсон байна. Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоонд Анхан шатны ҮЭ-ийн гишүүдээс тэмцлийг дэмжсэн гарын үсэг бүхий тоотууд эхнээсээ иржээ.Ажилтан албан хаагчид болон Барилгачдын ҮЭ-ийн холбоод Анхан шатны байгуулагууддаа судалгаа хийхээс гадна НДШ-ийн талаарх мэдээлэл, ойлголтыг өгч байна.

Гишүүдээс нь офшор бүсээс хөрөнгө татах, НД-ын хөрөнгийг дампуурсан банкны эздээр төлүүлэх зэрэг санал ирүүлж байгаагаас гадна зарим байгууллагын захирал, дарга нар ҮЭ-ийн тэмцлийг дэмжиж байгааг дуулгалаа.Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбоо, Нэгдмэл ҮЭХ, ОСНАА-н ҮЭ-ийн холбоо хамтран Нийслэлийн ОНӨҮГ-уудын дэргэдэх ҮЭ-ийн хороодын дарга нарын цахим уулзалтыг зохион байгуулж, НДШ-ийг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн акцид идэвхтэй оролцохоор санал нэгдлээ.

Мөн ОСНААҮЭХ-ны Залуучуудын хорооны цахим уулзалт /2021.02.18/ боллоо. Тэдний санал санаачилгаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчит томоохон үйлдвэрийн газруудын дэргэдэх ҮЭ-ийн хороодын хамтарсан цахим жагсаалыг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байна.ЖДҮХҮАЖАБХА-ны болон Үйлдвэрлэл ҮЭ-ийн холбооноос уг тэмцлийг дэмжиж олон нийтийн сүлжээгээр акци эхлүүлсэн. Мөн эдгээр салбарын ҮЭ-ийн холбоод УИХ-д хандан мэдэгдэл шаардлага хүргүүлнэ гэлээ.ТХГТАҮЭ-ийн холбооноос нийт анхан шатны бүх хорооддоо чиглэл өгсөн. Цахимаар идэвхитэй дэмжиж оролцоно гэсэн бол Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбоо тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийн дагуу тэмцлээ хийнэ гэдгээ тус тус илэрхийлээд байна.

Эх сурвалж: Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ