...
...

Э.Эрдэнэбаатар: Цагаан сараар золгосон иргэнийг 500 мянган төгрөгөөр торгоно

Энэ сарын 11 буюу Цагаан сарын битүүний өдрөөс хоёрдугаар сарын 23-ны 06.00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоох шийдвэрийг УОК-оос гаргасан.

Тэгвэл нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын дэд хурандаа Э.Эрдэнэбаатар "Өнөөдөр" сонинд өгсөн ярилцлагадаа хөл хорионы дэглэм зөрчсөн иргэн, аж ахуй нэгжийг торгох заалттай гэж тодотгосон байна. Тэрбээр " Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэдийн хөдөлгөөнийг хорино. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг үеийн мэдээллийг шуурхай өгнө. Иргэд гэрээсээ огт гарахгүй. Нийслэлийг тэр чигт нь цагдаагийн байгууллага хяналтдаа авч, хязгаарлалт тогтооно. Хэрэв иргэд аав, ээж, ах, дүү, хамаатан садныдаа очиж золговол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, иргэнийг 500 000, аж ахуйн нэгж, байгууллагыг таван сая хүртэлх төгрөгөөр торгоно гэсэн үг. Хөл хорио тогтоосон үед иргэд аливаад ухамсартай хандах хэрэгтэй. Нийт хүн амын хэмжээнд шинжилгээ авах гэж байна, айл хэсэж, золгоно гэсэн асуудал байхгүй. Үүнийг таслан зогсооно" гэлээ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ