...
...

“Алтан бөмбөрцөг 2021”-д эмэгтэй найруулагчид түүх бүтээж эхэллээ

Алтан Бөмбөрцгийн түүхэнд нэг жилд гурван эмэгтэй найруулагч “Шилдэг Найруулагч”-д нэр дэвшиж буй анхны тохиолдол болж байна. Алтан Бөмбөрцгийн 78 жилийн түүхэнд нийт таван удаа эмэгтэй  найруулагчид уг шагналд нэр дэвшиж байсан ба тэднээс нэг нь л “Шилдэг Найруулагч”-аар шалгарч байжээ. Энэ бүх хугацаанд Софиа Коппола, Жэйн Капмион, Эйва Дувернай нар өөр өөр онуудад тус шагналын төлөө өрсөлдсөн байна. Тэгвэл 1983 онд Катрин Бигелов болон Барбра Стрейсанд нар уг шагналын төлөө өрсөлдсөн нь нэгээс дээш эмэгтэй өрсөлдсөн анхны тохиолдол болж түүхэнд бичигдсэн төдийгүй Барбра Стрейсанд тус шагналыг хүртсэнээр амжилтыг тогтоож байв.

Тэгвэл энэ жил уг номинацад “One Night in Miami”-н найруулагч Рэжина Кинг, “Nomadland”-н найруулагч Клео Жау ба найруулагч Эмэралд Фенелл нь “Promosing Young Woman” киногоороо нэр дэвшиж байгаа аж. Харин тэдэнтэй хүч үзэхээр хоёр эрэгтэй найруулагч байгаагаас “The Trial of the Chicago 7” киноны найруулагч Аарон Соркин болон найруулагч  Девид Финчер “Mank” уран бүтээлээрээ өрсөлдөж байгаа гэнэ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ