...
...

У.Хүрэлсүх Монголын улс төрд цоо шинэ соёл авчирлаа

Өчигдрийн жагсаал цуглааны эцсийн зорилго энэ Засгийн газар биш байсан. Гэвч АН-ынхан иргэдийн шударга ёсны тэмцлийг өөр тийш нь чиглүүлэх, турхирах үйдлээ олон нийтийн сүлжээнд идэвхжүүлж байгаа нь тэдний троллын армийн үйл ажиллагаанаас харагдсан. Түрүүчээсээ жагсаал эхлэхэд халаад тавчигтай байсан нөхөр тус намын нэг гишүүний зөвлөх болж, ганган хослол өмссөнөөр халаасанд нь очсон гэдгээ батлав. Ард түмнээ хайрлая намын дарга А.Отгонбаатар өнөө өглөө АН-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх болж төрийн ордонд заларлаа. Гэхдээ бодит үнэн гэвэл иймэрхүү улс төрийн хуудуутай хувилдаан бус ард түмний, тэр дундаа шинэ үеийн залуусын нэгдэл Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг суудлаасаа буухад хүргэсэн. Жагсаал цуглаан ч тэгсхийгээд намжсан. Гэвч  У.Хүрэлсүх жирийн нэг удирдагч биш гэдгээ харуулж, нөхдөө явуулан өөрөө Ерөнхий сайдын суудалд шигдэхийг хүссэнгүй. Тэр Монголын улс төрд цоо шинэ соёл авчирч  багаараа огцрохыг илүүд үзлээ. Хөшигний ард чимээгүй хоолоо халбагадаж суухыг бусад сайдуудад зөвшөөрсөнгүй. Танхимаараа огцрох эр зоригтой шийдвэр гаргаж энэ бүх дуулиан, эцэс төгсгөлгүй эрх мэдлийн төлөөх тулаанд цэг тавьчихлаа. Ер нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд үргэлж эрс тэс шийдвэр гаргаж, тэр нь ч байгаа онож ирсэн.  Тэр болгонд олон зүгээс дэмжлэг авсаар ирсэн. Ялангуяа түүний энэ удаагийн шийдвэр төрийн дээр ард түмэн байгаа гэдэг үзэл санааг нь баталж өглөө. У.Хүрэлсүх Монголын улс төрд цоо шинэ соёл авчирч чадлаа.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • Хурандаа- хуурандаа.

  • Цар тахлын үед ард түмнээ орхиод зугтаж байгаа хүнийг юун ч сүртэй бичдэг юм.

  • Ард түмэн УИХ-ын сонгуулиар сонголтоо хийсэн.Монголын ард түмэн тэнэг ард түмэн бишээ.Энэ өнгөрсөн 30 жилд хэн нь хэн бэ гэдгийг ойлгодог болсон.ойлгодог болсон учир сонголтоо хийсэн.Ард түмэн сайн цагийн салхи сэвэлзлээ гэдэгт итгэж эхлэсэн.Сонгуулиар эрх мэдэлд хүрч чадаагүй улс төрийн хүчин ард түмний итгэлрүү нулимж байна.та нар баярлах болоогүй,хэзээ ч баярлаж чадахгүй.Ерөнхий сайд маш шудрага,зөв ажилласан.Ард түмний дургүй уур хилэн маш их хүрч байна шүү

Онцлох мэдээ