...
...

БЗД-ийн 17-р хорооны 14 ажилтан ХАЛДВАР авчээ

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол нэгдүгээр сарын 14-ний байдлаар 10-аар нэмэгдэж, нийт бүртгэгдсэн халдварын тоо 1479  боллоо. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 15899 хүнд шинжилгээ хийжээ. Шинээр бүртгэгдсэн 10 тохиолдлын ес нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна. Эдгээрийн долоо нь БЗД-ийн 17-р хорооны өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүс, хоёр нь "Ачтан" эмнэлгийн батлагдсан тохиолдлын хавьтал байжээ. Зөөвөрлөгдсөн тохиолдол нэгээр нэмэгдсэн нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч бөгөөд зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 410 хүрчээ. 

Улаанбаатар хотод коронувирусний батлагдсан тохиолдол 652 хүрч, улсын хэмжээн дэх кластер өвчний нийт тохиолдлын тоо 978 болсон байна. 

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс16 хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжсэн байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 244 хүн эмчлүүлж байна. Өчигдөр шинээр оношлогдож ирсэн хавдартай нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа талаар ХӨСҮТ мэдээллээ. 

Улаанбаатарт 10 голомт байгаагийн гурав нь өндөр идэхжилтэй байна. 

Ялангуяа БЗД-ийн 17-р хороонд халдвар нэмж бүртгэгдсээр байгаа бөгөөд гэр бүлийн хүрээнд халдвар тархсан байдал ажиглагдаж байна. Бүр тодруулбал, БЗД-ийн 17-р хорооны 14 ажилтан халдвар авсан нь тогтоогдсон тул тус хороогоор сүүлийн 7 хоногт үйлчлүүлсэн иргэд яаралтай үзлэг, шинжилгээнд орох хэрэгтэйг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцгойлон анхаарууллаа.

"Ачтан" эмнэлгийн батлагдсан тохиолдлын гэр бүлийн хоёр хүнээс халдвар нэмж бүртгэгдсэнээр тус эмнэлгээс улбаатай халдвар авсан хүний тоо 50 хүрчээ. Тэдгээрийн 22 нь эмч, эмнэлгийн ажилчид бол 28 нь гэр бүлийн болон бусад хавьтал байгаа ажээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ