...
...

ТАНИЛЦ: Өнөөдрөөс дараах ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУД ажиллана

Нийслэл хотод 2021.01.11-нээс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар А/06 тоот захирамж гаргалаа.

Захирамжид 2021.01.11-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэх байгууллагууд коронавирусийн халдвараас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахад тавих шаардлага, хэрэгжилтийг хянах, удирдлагаар хангах, эрсдэлийг бууруулах ажлыг тогтмол зохион байгуулах, халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэх талаар тусгажээ.

Мөн халдварын тохиолдол бүртгэгдсэн хороо, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажиллах горим, үйл ажиллагааны чиглэл, иргэдийн хөдөлгөөний хүрээ, хязгаарыг тогтоож, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтыг чанд мөрдүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг QR код ашиглан бүртгэх системийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд дагаж мөрдөх үйл ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болголоо. Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад хандан үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг ханган, нийт ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байранд, үлдсэн ажилтнуудаа гэрээс нь цахимаар ажиллуулахыг зөвлөв.

Захирамжид мөн үйл ажиллагааг нь хязгаарлах 18 чиглэлийг хавсралтаар баталсан бөгөөд эдгээрт эрсдэлийн үнэлгээ, коронавирусийн тархалтын нөхцөл байдлаар хамаарч үе шаттай нээнэ.

Үйл ажиллагаа нь нээгдэх салбар, үйлчилгээний байгууллагууд:

Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
Барилгын материалын худалдаа
Модны зах
Авто техникийн зах
Ресторан, кафе, цайны газар
Түргэн үйлчилгээтэй болон хүргэлтийн хоол, кофе шоп
Хувцас захиалга засвар үйлчилгээ
Гэр ахуйн тавилга, засвар үйлчилгээ
Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар
Алт мөнгө үнэт эдлэлийн захиалга засвар
Цүнх захиалга
Нүдний шил захиалга, засвар
Цоож түлхүүр, цаг засвар
Хими цэвэрлэгээ, угаалга
Гэрэл зураг
Айл нүүлгэх үйлчилгээ
Эд бараа түрээслэх үйлчилгээ
Нийтийн бие засах
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ
Авто засвар, дугуй засвар

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ