...
...

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 109 жилийн ойн өдөр

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жилийн ой өнөөдөр (2020.12.29) тохиож байна.

Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн арванхоёрдугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон.

Энэ өдөр монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр юм. Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан зохион байгуулж, Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулдаг уламжлалтай ч цар тахлын улмаас энэ бүх арга хэмжээ цуцлагджээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ