...
...

ШАГ: Борлуулалтын машинаар архи, пиво худалдаж байжээ

Борлуулалтын тээврийн хэрэгсэл ашиглан архи, согтууруулах ундаа худалдсан зөрчлийг шалгаж байна.

Баянгол дүүргийн 3 дугаар  хороо Нарны хороололын байрны гадаа иргэн Х нь "Ус Ундаа" гэсэн борлуулалтын тээврийн хэрэгслийг ашиглан цахим сүлжээгээр архи, согтууруулах ундааг, хорио цээрийн дэглэм зөрчиж, нууцаар тээвэрлэн худалдан борлуулж байжээ. Зөрчлийн тэмдэглэл үйлдэн, тээврийн хэрэгслийг нь журамлаж, тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж байна.

“ШАГ” хэсэгчилсэн арга хэмжээ үргэлжилж байна.

 
 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ