...
...

Цагдаад баярлалаа

Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, КТМС-ийн автобусны буудал дээр цагдаагийн алба хаагчид жолоочид тусалж байхтай таарлаа. Баярлалаа хэмээн БЗД-ийн иргэн Г.Алтантуяа энэ зургийг тус дүүргийн Цагдаагийн газар ирүүлжээ. Энэ хоёр алба хаагч өнөөдөр /2020.12.03/ авто эргүүлд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн дэслэгч Г.Есөнтөмөр, цагдаагийн ахлагч Э.Дэлгэрдалай нар юм.

Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг дээ. Хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, хүн ардын аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсаар байгаа цагдаа нартаа баярлалаа.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ