...
...

И-баримт апликейшнаар "QR"-аа уншуулаад явах боломжтой

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.12.03/ аж, ахуйн нэгж үйлчилгээний байгууллагууд www.qr.119.mn цахим хуудас хэрхэн ашиглах талаарх мэдээллийг өглөө.

Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ: QR систем нь тухайн хүний мэдээллийн аюулгүй байдлыг алдахгүй, хувийн мэдээллийг нь хэн нэгэнд өгөхгүй гэдэг ач холбогдолтойр учаас бид QR системийг сонгож хийсэн. Энэ системийг хамгийн олон хэрэглэгч 1,7 сая хэрэглэргчтэй и-баримтын апликейшнд нэмэлт хөгжлүүлэлт хийж оруулж байгаа.

Маш энгийнээр манай аж ахуйн нэгжүүд QR-аа үүсгээд авах боломжтой. Тухайн байгууллага, тодорхой байршил дээр ковид илэрлээ гэхэд танын утсан дээр маш богино хугацаанд мэдээлэл очих болно. Энэ байдлаар бид иргэдийнхээ мэдээллийн нууцлалыг хамгаалж, тандалтын ажлыг давхар явуулах ажлыг зохион байгуулж байгаа. Одоо бол www.qr.119.mn сайт руу ороод "QR"-аа үүсгэж болж байгаа. Энэ бол байгууллага талаасаа.

Иргэн талаасаа манай иргэдийн ихэнх нь и-баримт апликейшныг хэрэглэдэг. И-баримтруугаа ороод  "QR"-аа уншуулаад явах боломжтой.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг: Өнгөрсөн хугацаанд төрийн зүгээс 4-5 апликейшн хөгжүүлж авсан. Ковид цар тахлаас урьдчилан сэргийлрэх цахим платформ апликейшныг эцэслэж нэг болгосон. Бид өмнө нь ашиглаж байсан дэд бүтцээ ашиглаж и-баримт апликэйшн дээр тулгуурлаж, тэнд бүртгэлтэй 1,7 сая хүн, дээр нь аж ахуйн нэгжүүд хэрхэн апликейшнд холбогдох вэ гэдэг тал дээр платформ бий болголоо. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар гадаад улс орнууд ковидын үед ашигладаг нэг апликейшныг хөгжүүлээд санал болгоход, иргэдийнхээ 60-аас дээш хувьд хүргэнэ гэдэг нэгдүгээр маш том ажил юм байна. Гэтэл бид өнгөрсөн хугацаанд НӨАТ-ын ebarim апликейшныг 1,7 сая хүнд, насанд хүрсэн 2,1 сая хүн байдаг гэвэл үлдсэн хугацаанд 400 мянган хүн и баримт апликейшныг татаад хэрэглэчихвэл нийт хүн ам 100 хувь хэрэглэж болно гэсэн үг. 

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ