...
...

Халдвар авсан ЭМЧ, СУВИЛАГЧ, АСРАГЧИЙН ТОО 10 хүрчээ

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр SBN телевизийн сэтгүүлч "Нийт хэдэн эмч, сувилагч халдвар авсан" талаар тодруулж асуулаа. Мөн халдвар авсан иргэдийн зам мөрийг тодорхой мэдээлж байхыг хүсэв. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа түүний асуултад "Зам мөрийг тодорхой хэлж байгаа. Тусгаарлах байрнаас гарсан бол бид хэлж байгаа. Аль болох халдвар тараахгүйн тулд ажиллаж байна.

ХӨСҮТ-д нийт эмч, эмнэлгийн салбарын 10 ажилтан халдвар авсан нь тогтоогдон, эмчлүүлж байгаа. Олон хоног ажиллах, хамгаалах хувцастай удаан байх зэрэг янз бүрийн шалтгаанаар халдвар авч байна. ХӨСҮТ 200 их эмчтэй, одоо 10 баг ээлжээр ажиллаж байна. ХӨСҮТ-д 400 ор дэлгэгдсэн тул энэ хэмжээндээ ажиллахад эмч, эмнэлгийн ажилтны тоо хүрэлцээтэй байгаа" гэсэн хариулт өглөө. 

2020.11.21-ний 17:00 цагийн байдлаарх дотоодын халдварын тоо
 

  1. Улаанбаатарт - 38 
  2. Сэлэнгэ аймагт  - 58
  3. Дархан-Уул аймагт  - 16
  4. Говьсүмбэр аймагт - 1
  5. Орхон аймагт - 17
  6. Дорноговь аймагт - 16
     

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ