...
...

Д.Ганбаатар: "Макс" групп шинээр 3000 ажлын байр бий болгоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн бямба гарагт (2020.09.26) "Макс" группын ерөнхийлөгч Д.Ганбаатар, "Монос" группын ерөнхийлөгч Лувсангийн Хүрэлбаатар, "Жигүүр гранд" группын ерөнхийлөгч Дашбалжирын Баттөр нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. 


Энэ үеэр Төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлсэн Макс группын ерөнхийлөгч Д.Ганбаатарын сэтгэгдлийг сонслоо.

Тэрбээр "Баялаг бүтээгчдэдээ Монголын төр сайхан урам өглөө, сайхан ташуур боллоо. Үнэхээр сайхан байна.

Бидний энэ амжилт бол манай хамт олны маань амжилт. Бид 30-аад жил Монголын хөгжлийн төлөө олон сайхан ажлыг хийсэн. Цаашид ч хийх зүйл олон байгаа.

Эжий, аав минь биднийг хөдөлмөрч, хөдөлмөрт дуртай, зөв хүмүүжилтэй, сайхан хүн болгож өсгөсөнд үнэхээр баярлаж байна.

Бид болон Монголын үйлдвэрүүд малчдаасаа сүүг нь авч, буянтай сайхан ажлыг хийж байна. Саяхан дэлгүүрийн лангуунууд дээр гадны сүү байдаг үе байлаа.

Макс групп 100 мянга гаран метр квадрат орон сууц, бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Дэлхийд 100 орчим түрүү, аман хүзүү авч монгол түмнийхээ хиймэр лундаа, Монголынхоо нэрийг цуурайтуулсан.

600 км замын бүтээн байгуулалтын ажлыг хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй хамт олонтойгоо цугтаа бүтээлээ. Замын нээлт ирэх аравдугаар сарын 09, 10-нд болно. Үүнийг баруун бүсийн хөгжлийн зам гэж ойлгож байна. Бид сайхан сэтгэл, их эр зориг гаргаж энэ замын бүтээн байгуулалтын ажил руу орсон. Үүгээр монгол компаниуд замаа барьж чаддаг гэдгийг харуулж чадаж байгаа гэж бодож байна.

Мэдээж энэ том цолонд эзэн болно гэдэг хамгийн гол асуудал. Бид цолондоо эзэн байж, Макс групп ойрын гурван жилийн дотор багадаа 3000 ажлын байр нэмж бий болгохоор зорин ажиллаж байна. Үүнийг энэ сайхан өдөр монгол түмэндээ амлах нь зүйтээ гэж бодож байна.

Баяглаг бүтээгчид Монгол Улсдаа нэг сая гаруй ажлын байрыг бий болгосон байна. Баялаг бүтээгчидтэйгээ хамтраад илүү сайхан Монгол Улсыг бүтээхийн төлөө ихийг хийж, бусдын амьдралд бага ч болов нэмэр болно гэсэн итгэл үнэмшилтэйгээр, эрч хүчтэйгээр ажиллаж байгаа.

Хөдөлмөр бол их хүч хөдөлмөр зарцуулдаг, дардан зам гэж байдаггүй. Бизнесийн олон нугачаанд Монголын олон компани амжилттай сайн ажиллаж байгаа. Монгол маань илүү сайхан хөгжинө, монголчуудын маань амьдрал илүү сайхан болно гэдэг итгэлтэй байна. Баярлалаа." гэв.

ВИДЕО:

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ