...
...

Хөл хориог АРАВДУГААР САРЫН 31-нийг дуустал сунгах санал гаргалаа

Улсын Онцгой комиссын ээлжит хуралдааныг өнөөдөр /2020.09.14/ Төрийн ордонд боллоо.

Хуралдаанаар соёл урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээ, худалдаа үйлчилгээ, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургуулийг хэвийн горимд үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байна. 

Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногийн даваа /2020.09.21/ гарагаас эхэлж сурагчид танхимаар хичээлээ үзэж, боловсролын бүх байгууллагын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх шийдвэр гаргажээ. 

Түүнчлэн маргааш (2020.09.15) дуусгавар болох өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог сунгах саналыг гаргасан байна. Тодруулбал, хөл хориог ирэх аравдугаар сарын 31-нийг дуустал сунгах дээр санал нэгджээ. 

Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаанаас гаргасан дээрх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, баталгаажуулна. Засгийн газрын ээлжит бус хуралдааныг 14:00 цагт Төрийн ордонд товлоод байна. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ