...
...

Оюуны бэрхшээлтэй залууст туслах "Боломжийг бүгдэд" аяны нээлт “Torch Run” марафонаар эхэллээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын тусгай олимпын хорооноос зохион байгуулж буй 3Боломжийг бүгдэд3 хандивийн аяны нээлт “Torch Run” буюу  7км-ийн богино зайны марафонаар эхэллээ.

Боломжийг бүгдэд” аяны тухай товч:

Монгол улсын хүн амын дор хаяж 55 хүн тутмын 1 нь оюуны бэрхшээлтэй гэсэн ДЭМБ-ын тооцоолол байдаг бөгөөд тэдгээрийн 70 гаруй хувь нь 0-35 насныхан. Харамсалтай нь өнөөдөр зөвхөн 4 хувь нь тусгай сургууль, цэцэрлэгт хамрагдаж байгаа бөгөөд үлдсэн 96 хувь нь ямар ч боловсрол, эрүүл мэндийн тэгш үйлчилгээ хүртэж чадахгүй гэрээр, хүнд хэцүү нөхцөлд хүмүүжиж байна.

Иймд Mонголын Тусгай Олимпын Хороо нь Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус, насанд хүрэгчдийг спортоор дамжуулж эрүүл чийрэг болгох, бие бялдрыг нь хөгжүүлэх, өөртөө итгэлтэй болгох, нийгэмшүүлэх, нийгмийн хандлагыг өөрчлөх зорилготой, ирээдүйд хүртээмжтэй нийгэм байгуулах Алсын хараатай байгуулагдсан Спортын, хүмүүнлэгийн хөдөлгөөн билээ. Манай үйл ажиллагаа энэрэнгүй сэтгэлт хүвь хүмүүс, нийгмийн хариуцлагаа өндрөөр ухамсарласан бизнес эрхлэгчид, олон улсын байгууллагуудын хандив, дэмжлэгээр хэрэгждэг.

Энэ жил бид Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны "Community Initiative" буюу олон нийтээс гарсан санаачилгаас босгосон 1 ТӨГРӨГ БОЛГОНД ДҮЙЦҮҮЛЖ 1 ТӨГРӨГийг хандив болгож өгдөг төсөлд шалгарсан. Энэ төслийн хүрээнд олон мянган Оюуны бэрхшээлтэй хүмүүс спортоор хичээллэж хөгжих боломжийг нээж, нийгэмших явдлыг идэвхижүүлэх зорилгоор “Боломжийг Бүгдэд” хандивын аян эхлүүлж байгаа аж.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ