...
...

Хөшигийн хөндийн нисэх буудал 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР “MERCEDES BENZ” машин худалдан авчээ

Монгол Улс өөрийн гэсэн олон улсын жишигт нийцсэн “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал барих төсөл” хэмээх 2006 оноос яригдаж, 2013 онд ажил эхэлсэн боловч өнөөг хүртэл ашиглалтанд ороогүй. Ашиглалтанд орсон Хятадын нэг жижиж хотын нисэх онгоцны буудлаас ч жижиг, зорчигч хүлээн авах зургаахан хоолойтой хүн харуулахад ичмээр ч дамшиг болж байгаа энэ сүржин нэртэй даржин төслийг мөнгө угаах хэрэгсэл болгоод буй хурган дарга нарын дуулиант хэрэг ар араасаа дэлгэгдэж байна.  

Саяхандаа 723 сая төгрөгөөр “Land criuser 200” маркийн тусгай тоноглолтой штаб командын галын автомашин худалдаж авсан тухай Үндэсний аудитын газраас мэдээлсэн. Гэтэл баримт дээр тус машиныг 1 тэрбум 3 сая 787 мянга 660 төгрөгөөр ИНЕГ-т хүлээлгэн өгсөн байна.

Тэдний булхай үүгээр дууссангүй  дахин нэгэн үнэтэй автомашин авсан байх. Тусгай зоруилалтын тоноглолтой түргэн тусламжийн “Mercedes benz” маркийн автомашиныг 1 тэрбум 377 сая 312 мянга 10 төгрөг буюу 1.4 орчим тэрбум төгрөгөөр худалдаж авч "ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР"-т 28-01 УБУ улсын дугаартай хүлээлгэн өгчээ.

Энэ мэт тусгай тоноглолтой, тусгай зориулалтын  гэх автомашинууд дээр гарсан зөрчлийг арилгах, хариуцлага тооцох ҮАГ-ын 2020.03.25-ны өдрийн шаардлага ИНЕГ-т өгсөн ч одоог хүртэл ямар нэгэн хариуцлага, арга хэмжээ аваагүй төдийгүй тухайн үеийн удирдлагууд өнөөг хүртэл ажил үүргээ гүйцэтгэсэн хэвээрээ байгаа нь  өнөөгийн төрд хариуцлага тооцох чадамж хэр байгааг харуулж буй хэрэг юм.

Жич: Хөшигийн хөндийн нисэх буудал барих төсөлтэй холбоотой хууль бус үйлдлийг үргэлжлүүлэх хүргэх болно.

 


 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ