...
...

Зөвлөгөө: Хөшиг сонгоход юуг анхаарах вэ?

Хөшиг нь гэрэл, дулааныг багасгах, хувийн нууцлалыг хамгаалах зориулалттай гоё чимэглэлийн зүйл төдийгүй дотоод орон зайг тухтай, дулаахан уур амьсгалтай болгоход чухал нөлөөтэй. Хөшиг сонгоход өрөөний зохион байгуулалт нөлөөлдөг ба тухайн өрөөний зориулалтаас шалтгаалан өөр төрлийн хөшигнүүд хэрэг болдог. Мэдээж хөшгийг цонхны хэмжээ, ханын цаас, шалны өнгө, тавилгын хэв маягтай зохицуулах учиртай.

Том цонхтой цэлгэр өрөөнд хөшиг онцын ач холбогдолгүй байдаг бол хар бараан өнгийн ханатай жижигхэн өрөөнд тод цагаан хөшиг өлгөвөл өрөөг уудам мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хэрвээ та классик буюу сонгодог стилийг сонирхдог бол цацаг, хээ угалзтай, зузаан материалтай хөшиг сонгоорой.


ЗОЧНЫ ӨРӨӨНИЙ ХӨШИГ

Зочны өрөөндөө сэтгэл татам, зөөлөн, дулаан уур амьсгал төрүүлэхүйц хананы өнгөтэй ууссан хөшиг сонгохыг зөвлөе. Ингэхдээ хөшгийг зөвхөн хэрэглээ талаас нь бус гоёл чимэглэл, интерьер талаас нь харж сонголтоо хийгээрэй. Хэрэв таны зочны өрөө намхан таазтай бол тод өнгийн хөшигнөөс татгалзах хэрэгтэй. Танд хөшиг сонгоход төвөгтэй байвал цагаан өнгийн хөшиг сонгоход гэмгүй. Учир нь цагаан өнгийн хөшиг нь ямар ч хэмжээтэй өрөөнд тохиромжтой байдаг.

* * *

УНТЛАГЫН ӨРӨӨНИЙ ХӨШИГ  

Унтлагын өрөөний хөшгийг сонгохдоо синтетик буюу нийлэг эдээр хийсэн материалтайг сонгоорой. Түүнээс гадна тюль, даавуун хөшигнүүд давхар байх нь амрах тааламжтай нөхцөл бүрдүүлнэ гэж дизайнерууд үздэг. Учир нь тюль нь нарны гэрлийг өрөөнд нэвтрүүлж байгалийн гэрлийг ашиглах боломж олгох бол нийлэг болон даавуун хөшиг тус тусын үүргээр нарны гэрлийг хааж, тав тухтай амрах боломж олгоно.

* * *

ГАЛ ТОГООНЫ ӨРӨӨНИЙ ХӨШИГ

Гал тогооны өрөөний хөшиг богино буюу хагас хаагддаг байх нь тохиромжтой. Учир нь гал тогоонд нарны гэрэл нэвтэрч байх нь чухал. Иймд байгалийн гэрэл нэвтрүүлдэг хөнгөн даавуун материал сонгоно. Өнгөний хувьд дотоод засал чимэглэлд нийцсэн гэгээлэг байх ба цэцэг, шувуу, жимс зэрэг төрөл бүрийн зурагтай байж болно.  


Мэдээллийг бэлтгэсэн “Виола” хөшигний дэлгүүр

“Виола” хөшигний дэлгүүр нь Улаанбаатар хотын хөшигний хамгийн том төрөлжсөн дэлгүүр бөгөөд Франц, Турк, Хятадаас тансаг зэрэглэлийн өнгө үзэмжний өргөн сонголттой, чанар эдэлгээ сайтай хөшиг болон тюль оруулж ирэн Монголд байгаа хамгийн хямд үнээр худалдаалдаг юм.

Хаяг:              Улаанбаатар хот, ХУД, “Apartment KH”, “Naadam center”-ийн хойно “Виола” хөшигний дэлгүүр

Утас:              99185361, 88111413

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ