...
...

Зам тээврийн осол гарч 2 хүүхэд амь насаа алдсан хэрэг гарлаа

Наймдугаар сарын 6-ны 19 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сум 9-р баг Цагаан нуур тосгон Угтах хаалга гэх газар /сумын төвөөс зүүн урагш 3км/-т асфалтан замд Тоёота Camry маркийн автомашин онхолдож жолооч, зорчигч нарын зургаан хүний амь нас хохирсон хэрэг гарчээ. 

Эдгээр амь хохирсон хүмүүсийн хоёр нь найм болон 15 настай хүүхдүүд байжээ.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулж, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэж байхыг анхааруулж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ