...
...

CЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөдөө аялж байсан хүмүүс хоёр хүүхдээ хээр мартаж, орхижээ

ХҮҮХДЭЭ ХЭЭР ХАЯАД ЯВЖЭЭ

Үхэр Монголчууд согтуу галзуу осол хийж онхолдож үхнэ, хогоо хаа сайгүй хаяна
одоо бүр хүүхдээ хээр хаяад явснаа ч мэдээгүй зугаацаж байж!!!

ХҮНЭЭ БҮРТЭГ, ХҮҮХДҮҮДЭЭ ТООЛ!!!
/Сэрэмжлүүлэг/

2020-07-18-ны өдрийн орой хүү минь Хөвсгөлөөс хот руу буцах замдаа Булганы Бүрэгхангай сумын нутагт 23-24 цагийн үед эзгүй хээр замд арав орчим насны хүү, охин хоёртой тааралдаад хаана хүрч явааг нь асуухад "Ийшээ!" л гэхээс өөрийг хэлж мэдэхгүй байж. Өдий насны алдрайнуудыг эзгүй хээр чоно, нохойн хоол болгоод орхилтой нь биш аваад явж байтал хэсэг хүмүүс хүрээлэн буусантай тааралдахад нөгөө хүүхдүүд дуу орон "Ах аа, манайхан байна!" гэснээр хүү минь бууж "Энэ хүмүүсээ аваарай!" гэхэд их багагүй дуу алдацгаан "Хүүе, хаанаас гараад ирээ вэ?" хэмээн бүгд дуу алдан гайхалдцгаасан байна!!!
Тэд өмнөх буудлаасаа хөдлөөд явахдаа хоёр нялх үрээ хаяад явсанаа хэн нь ч мэдээгүй байсан нь энэ байсан аж. Тэд гэр бүлээрээ, хамаатан саднаараа 5 машинтай явсан бөгөөд хэн нэгэндээ найдан аль нэгэн машинд суусан байх гээд эзгүй хээр хаяад явчихсанаа хэн ч мэдээгүй байсан ажээ.
Хүмүүс минь хээр гадаа аялж, зугаалахдаа хүнээ сайн бүртгэж, хүүхдүүдээ ялангуяа ээж, аав нар нь толгой дараалан бүртгэж байгаарай!
Олон жилийн өмнө би ч бас согтуугаар хээр хаягдаж чоно дагуулж алхсан гашуун түүх ч бас байдаг л юм. Хэрэгт дурлавал "ЧОНО ДАГУУЛСАН ШӨНӨ" гэсэн түлхүүр үгээр гүүглээс хайвал гараад л ирнэ.
Хүмүүс минь, бие биедээ найдсанаас өөртөө найдсан нь, ялангуяа аав, ээж нар минь, өөрсдийнхөө хүүхдүүдийг толгой дараалан бүртгэж байгаарай!
Анхаарал тавьсанд баярлалаа!

Сартуул Б.Бат-Эрдэнэ Улаанбаатар, Сансар
2020-07-20

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ